Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Япон улсад цөмийн реакторыг 60 жил ашиглах бодлого баримталдаг. Тэгвэл өчигдөр /2023.02.10/ тус улсын засгийн газар цөмийн реакторуудыг 60-аас олон жил ажиллуулахаар албан ёсоор бодлогоо баталлаа. Энэ нь засгийн газрын ногоон өөрчлөлтийн бодлогын нэг хэсэг юм. Ногоон өөрчлөлт буюу нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогот цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй зэрэгцүүлэн өргөнөөр ашиглахаар тусгасан байдаг. 

Цөмийн гамшигт нэрвэгдэж байсан тус улсын хувьд энэ нь бодлогын томоохон өөрчлөлт юм. Засгийн газар арванхоёрдугаар сарын сүүлчээр хуралдсаны эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн нүүрстөрөгчийг ангижруулах төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд 20 их наяд орчим иенийн санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байна .

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үед бий болсон цацраг идэвхт бодисын хаягдлыг устгах ажлыг засгийн газар хариуцах юм байна. Хогийн цэгийг чухам хаана байлгахыг сонгохын тулд эхний шатны судалгаа хийж эхлэх аж. Гэвч цацраг идэвхт хог хаягдлын асуудал олон нийтийг түгшээж байгаа тул цөмийн бодлого урагшлахад сорилт болж байна. Фүкүшимагийн ослын дараа цөмийн эрчим хүчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах тухайд олон нийтийн хандлага таагүй болсон.

Орос, Украины дайнтай холбоотойгоор эрчим хүчний үнэ огцом өссөн тул Япон улс ийнхүү цөмийн эрчим хүчээ ашиглахаас өөр аргагүйд хүрчээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2023-02-11 192.82.73.123

дэлхийд эрчим хүчний үнэ нэмэгдснийг манайхан болон барууныхан Орос Украйны дайнаас хамаарч байгаа гэж бичих юм. Үнэндээ Оросын эсрэг АНУ, ЕХ-оос хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнээс болж бгаа шүү.

Avatar

Зочин 2023-02-11 43.224.168.91

Цем vнэхээр хэрэгтэй юм бн!!! Шинэ тутам хvчирхэг Япон улсаа байгуулчихаад Барын ам руу гараа хийх vv?! Толгойгоо хийх vv?! гэх шахуу эрдэж бардаж явсан нацист Япон улсыг Америк цемдесний хvчээр л Номхон томоотой хvмvvжилтэй vнэнч барлаг боолоо болгож 80 жил vгнээсээ гаргахгvй байлгаж чадаж Хvн угаасаа л хvчинд захирагдахгvй бол зевхен амиа бодсон араатан шинжиндээ эргэж орчих гээд болдоггvй юм гэсээн!!!

Avatar

Зочин 2023-02-11 64.119.19.192

Япончууд даруу, ёс суртахуунтай болохоор юу ч ярихгүй юм. Үнэн хэрэгтээ Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг Америкчууд зураг төслийг нь гаргаж барьсан. Тиймдээ ч газар хөдлөлтөд тэсээгүй. Бусад бүх цөмийн станцуудаа япончууд өөрсдөө зураг төслийг нь боловсруулж барьсан. Ямар ч газар хөдлөлтийг тэссээр ирсэн.

Avatar

Зочин 2023-02-11 43.242.242.59

Монгол улс нэг цөмийн цахилгаан станц барьчихвал эрчим хүчний асуудлаа дотооддоо бүрэн шийдэж айл өрх цахилгаанаар гэрээ дулаацуулдаг болно. Засгийн газар зоригтой шийдвэр гэргах хэрэгтэй. Зарим хүмүүс эсэргүүцэнэ. тэдний үгийг үл ойшоож барих л хэрэгтэй. Дэлхийн бараг том бүр орон атомын цахилгаан станцыг хэд хэдээр нь барьчихсан байна. Монголчууд яасан ухаардаггүй юм бэ

Avatar

Сок 2023-02-11 202.126.90.23

Монгол дэлхийн бараг жижиг улс учраас томоор сэтгээд амжилт олохгүй тиймээс мэдэхгүй зүйлээсээ хол байхад зүгээр л дэ. Бид ихэвчлэн алддаг, ёстой уучлаарай алдаа байлаа гэх боломжгүй учир атомаас хол, мөрөөрөө мөөмөө унжуулацгаая. Хожим сайн хөгжсөн хойноо хөөхгүй бол хөгжих боломжгүй болтлоо сүйрэх вий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж