Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Хуучирсан мэдээ: 2023.02.11-нд нийтлэгдсэн

Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Япон: Цөмийн реакторын ашиглалтын хугацааг уртасгав

Япон улсад цөмийн реакторыг 60 жил ашиглах бодлого баримталдаг. Тэгвэл өчигдөр /2023.02.10/ тус улсын засгийн газар цөмийн реакторуудыг 60-аас олон жил ажиллуулахаар албан ёсоор бодлогоо баталлаа. Энэ нь засгийн газрын ногоон өөрчлөлтийн бодлогын нэг хэсэг юм. Ногоон өөрчлөлт буюу нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогот цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй зэрэгцүүлэн өргөнөөр ашиглахаар тусгасан байдаг. 

Цөмийн гамшигт нэрвэгдэж байсан тус улсын хувьд энэ нь бодлогын томоохон өөрчлөлт юм. Засгийн газар арванхоёрдугаар сарын сүүлчээр хуралдсаны эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн нүүрстөрөгчийг ангижруулах төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд 20 их наяд орчим иенийн санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байна .

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үед бий болсон цацраг идэвхт бодисын хаягдлыг устгах ажлыг засгийн газар хариуцах юм байна. Хогийн цэгийг чухам хаана байлгахыг сонгохын тулд эхний шатны судалгаа хийж эхлэх аж. Гэвч цацраг идэвхт хог хаягдлын асуудал олон нийтийг түгшээж байгаа тул цөмийн бодлого урагшлахад сорилт болж байна. Фүкүшимагийн ослын дараа цөмийн эрчим хүчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах тухайд олон нийтийн хандлага таагүй болсон.

Орос, Украины дайнтай холбоотойгоор эрчим хүчний үнэ огцом өссөн тул Япон улс ийнхүү цөмийн эрчим хүчээ ашиглахаас өөр аргагүйд хүрчээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж