"Охиныг хөнөөснөө нуух зорилгоор үгсэн тохиролцсон"

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

"Охиныг хөнөөснөө нуух зорилгоор үгсэн тохиролцсон"

"Охиныг хөнөөснөө нуух зорилгоор үгсэн тохиролцсон"

НЭМЭЛТ: 

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойдоо хүнд гэмтэл авсан 15 настай охин эмчлүүлж байхдаа нэгдүгээр сарын 28-нд амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулж, дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга  Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор шуурхай ажиллагаа явуулснаар амь хохирогч Ж нь гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгчийн үйлдлээс болж, хохирсон болохыг нотлох баримтаар тогтоож, 48 цагийн хугацаатай баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчимд явж байхад нь толгой руу нь трубагаар цохин гэмтээсэн гэдэг утга бүхий худал мэдээллийг зориудаар өгч, мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ.

-Цагдаагийн албан хаагч хууль бусаар мэдүүлэг авсан гэдэг мэдээллийг ар гэрийн зүгээс өгсөн. Энэ асуудлыг шалгасан уу?

-Тухайн хэрэгтэй холботойгоор цагдаагийн албан хаагчийн хууль бус үйлдэл байна уу гэдгийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг гарч, Ховд аймагт ажилласан. Энэ дээр худал мэдээлэл тараасан гэдэг нь тогтоогдсон. Хэргээ нуун дарагдуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан санаатайгаар худал мэдээлэл тараасан байгаа.

-Хэрэг үйлдэх үедээ нагац Ж нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг мэдээлэл байгаа?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байгаа учраас илүү тайлбар өгөх боломжгүй.

Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг та бүхэн нийгэмд түгээхээсээ өмнө эх сурвалжаас нягталж байж, мэдээлэх ёстой. Анх мэдээллийг гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр хариуцлагын асуудал яригдана.

-Ээж нь “Хүүхдийн маань толгойг гэмтээсэн хүүхдүүдийг л олоод өгчих” гэж ярьж байсан?

-Ж гэгч нь үгсэн тохиролцоод хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэдэг мэдээлэл байгаа.  Дөрвөн охин хохирогчийн толгой руу трубагаар цохисон гэдэг нь худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт одоогоор гараагүй байна.

15 настай охиныг нагац эгч нь хөнөөсөн нь тогтоогджээ

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч нь үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж.  Энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.

Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг талаар албаныхан мэдээлж байв.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт очиж, яаралтай тусламж авсан. Тэгээд маргааш нь бас эмнэлэгт очиж боолт шинээр тавиулсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд дахин очсон. Мөн нэгдүгээр сарын 28-ны орой эмнэлэгт очиж, тусламж авсан боловч харамсалтайгаар нас барсан. Охин нийт дөрвөн удаа эмнэлэгт хандсан нь үнэн.

Одоогоор шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна. Яг юунаас болж талийгаач охин нас барсан гэдгийг бүрэн тогтоогоогүй.

Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан. Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн.

Бид өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад охин нэгдүгээр сарын 12-нд толгойн шархандаа оёдол тавиулж, нэгдүгээр сарын 13-нд шинээр боолт хийлгэсэн боловч нэгдүгээр сарын 27-н хүртэл шархны боолтоо огт шинэчлээгүй гэсэн. Мэдээж энэ бол урьдчилсан мэдээлэл. Тэглээ гээд энэ бүхэн талийгаач охины буруу биш. Энэ бол томчуудын буруу. Орон нутгийн холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдэг нь зөвхөн энэ хэргээс харагдаж байна. Хүүхэд хамгааллын ажилд томчууд бид анхаарах шаардлагатай" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж