Оюутнуудыг баривчилсан гэх мэдээлэл ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг баривчилсан гэх мэдээлэл ирээгүй гэв

Оюутнуудыг баривчилсан гэх мэдээлэл ирээгүй гэв

Олон нийтийн сүлжээнд хууль бусаар ажилласан монгол долоон оюутныг баривчилсан талаарх мэдээлэл цацагдсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Бидэнд албан ёсоор ямар ч мэдээлэл ирээгүй" гэв.

Монгол Улсаас БНСУ-д 11 мянган оюутан залуус их дээд сургуульд суралцдаг. Эдгээр оюутан залуус БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхдээ тодорхой цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөл авдаг байна.

Тодруулбал, монгол оюутан долоо хоногт 20 цаг ажил хийх хуулийн зохицуулалттай аж. Хэрэв иммегрэшний зөвшөөрөлгүй ажил хийж байгаад баригдвал дансны хуулгыг нь шалгаж, эхний ээлжид нэг сая вонноор торгодог гэнэ.Сүүлийн үед БНСУ-ын Хууль зүйн яамнаас баривчилгааг эрчимжүүлж, хар тамхи, хууль бусаар ажил хийх, солонгост хунтэй маргалдах, хууль бус гэрлэлтийн асуудалд онцгой анхаарч байгаа талаар тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэд хэлж байна. Энэ талаар нэгэн монгол иргэн /нэрээ нууцлахыг хүссэн/ ярихдаа "Оюутнууд хувиараа болон танил талаараа ажил хийх хориотой юм билээ. Их сургуулиас болон БНСУ-ын Хөдөлмөрийн яамандаа бүртгүүлж аль болох газар шороо, тариалангийн талбайд ажил хийх ёстой байдаг. Гэтэл оюутнууд дур мэдэн Сөүл зэрэг том хотуудад ажил хийх нь хориотой. Энэ байдлыг дэгэнд оруулах үүднээс хууль бус уйлдэл гаргавал баривчилж, нутаг буцааж байна" гэв.

Солонгос улсын иргэн монгол эмэгтэйг хүч хэрэглэн зодож байгаа бичлэг /2022.10.16/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. БНСУ дахь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах /ГИЭРХ/ ТББ-ын албан ёсны цахим хуудаст солонгос эрэгтэйд зодуулсан эмэгтэй болон хамт байсан эмэгтэйчүүд болсон явдлын талаар яриа өгсөн байдаг. Уг бичлэгт хэлснээр, хохирогч эмэгтэйтэй хамт ажиллаж байсан бүсгүйг солонгос эмэгтэй элдвээр доромжилсон бөгөөд тухайн үед зөв харилцахыг шаардсан байна. Энэ үед бичлэг дээр гарч буй солонгос эмэгтэй идэж байсан хоолоо хүмүүс рүү цацжээ. Энэ үед өөдөөс нь хараад сууж байсан эмэгтэй эсэргүүцэн явахыг санал болгосон байна. Ингээд монгол эмэгтэйчүүд хоолоо идэхээс татгалзан, босч явжээ. Харин хохирогч руу хоолоо цацсан эмэгтэй рүү зөрүүлж хоолоо цацсан үед бичлэгт гарч буй солонгос эрэгтэй “Үхмээр байна уу” гээд зоджээ. Хохирогч цагдаагаар асуудлаа шийдвэрлэхийг хүссэн байна. Бичлэгт дурдсанаар  хэрэгт холбогдсон эрэгтэй өмнө нь удаа дараалан монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан талаар ч хохирогчид мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж