Лионель Месси төдийгүй түүний гэр бүлийнхэн сүүлийн өдрүүдэд хэл амны бай болоод байна. Учир нь Мессигийн төрсөн ах Матиас Месси дүүгээ Барселонад эргэн очвол юу болох талаар ярьжээ.
Тэрбээр “Манай гэрт Мессиг Барселона руу буцаж очих хэрэгтэй гэсэн спортын гарчигнууд дүүрэн байна. Хахахаха, бид Барселонад эргэн очихгүй ээ. Хэрэв очвол их цэвэрлэгээ хийнэ. Үүнд Хуан Лапорта гэх талархаж мэддэггүй эрийг хөөх ч багтана” гэсэн юм.
Харин удалгүй шүүмжлэлд өртөж эхэлсэн Матиас Месси хэлсэн үгэндээ гэмшиж буйгаа илэрхийлж, хүлцэл өчив. Түүний мэдэгдэлд “Би олон нийтийн сүлжээнд ярьсан зүйлийнхээ төлөө өөрийгөө зөвтгөмөөр байна. Би зүгээр л хүү болон найзуудтайгаа хошигнож байсан юм. Миний гэр бүл болон Леод бүхнээ зориулсан түүхт Барселона шиг том клубын талаар би яаж ингэж бодох билээ дээ. Бидний хувьд Каталон бол хоёр дахь эх орон. Би маш их харамсч байна. Хүн бүрээс ялангуяа барселонагийн фэнүүдээс уучлалт гуйж байна. Эцэст нь хэлэхэд би зөвхөн инстаграм л ашигладаг” гэх пост оруулсан аж.
Холбоотой мэдээ