Европын холбоо 10 дахь хоригоороо суртал ухуулагчдыг онилно

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Европын холбоо 10 дахь хоригоороо суртал ухуулагчдыг онилно

Европын холбоо 10 дахь хоригоороо суртал ухуулагчдыг онилно

Орос, Украины дайны нэг жилийн ойгоос өмнө Европын холбоо арав дахь багц хориг арга хэмжээгээ баталж магадгүй байна. Энэхүү хориг арга хэмжээгээр ОХУ-ын улс төр, цэргийн удирдагчид төдийгүй гадаад, дотоодод олон нийтийн санаа бодолд сөргөөр нөлөөлж буй суртал ухуулагчдыг онилох юм.

Европын холбооны удирдагчид саяхан Киевт айлчилсан. Тухайн үед ийм төрлийн хориг арга хэмжээ авах шаардлагыг Украины ерөнхийлөгч Зеленский хүргүүлжээ.

“Орос улс учирсан сүйрэл, асгарсан цусны төлөөсийг төлөх ёстой. Бид удахгүй арав дахь багц хориг арга хэмжээгээ авна. Энэ хүрээнд бид хэд хэдэн улстөрч, цэргийн удирдагчдад хориг арга хэмжээ авна. Түүнчлэн Путины суртал ухуулагчдыг ч онилно. Учир нь тэдний худал мэдээлэл Орос болон гадаад дахь олон нийтийн санаа бодлыг хордуулж байна” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэв.

Үүнээс гадна эдийн засгийн хориг арга хэмжээ ч бас авах юм. Тодруулбал, арван тэрбум еврогоос дээш үнийн дүнтэй экспортыг хориг уг багцад багтаж байна. Ингэснээр дайны санхүүжилт гацаж, эдийн засаг нь ганхана гэж Европын холбоо үзэж байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж