Америк руу аялахад амархан боллоо

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Америк руу аялахад амархан боллоо

Та яг одоо юу мөрөөдөж байна вэ? Мөрөөдлийн чинь нэг хэсэгт, хаа нэг газар аялж үзэх гэсэн зорилго байгаа юу? Далайн эрэг дээр, наран шарлагын газар, эсвэл тэсгим хүйтэн хойд туйлд очиж үзэхийг хүсэж байна уу? Нью-Йорк, Лос-Анжелес, Парис, Амстердам, Токиод очиж үзмээр байна уу. Хүн бүрийн мөрөөдлийн багагүй орон зайг аялах гэсэн зорилго, тэмүүлэл эзэлдэг болов уу. Бид яагаад аялахыг хүсдэг юм бол? Энд олон хариулт гарч ирнэ. Аяллаас бид хамгийн энгийндээ сэтгэлийн таашаал эдэлж, сайхан дурсамжийг бүтээдэг. Өдөр бүр ажилдаа явж, хотын гудамжинд авто зам дээр түгжирдэг хүн бүрийн нэгэн хэвийн амьдралаас “тасарч”, өөр ертөнцтэй танилцах нь өөрөө дурсамж юм. Аялах явцад биширсэн, гайхсан, бахархсан, нүд нээсэн олон зүйлтэй таардаг. Энэ бүхэн сайхан дурсамжийг үлдээдэг. “Дэлхий бол ном, аялдаггүй хүмүүс зөвхөн нэг хуудсыг нь уншдаг” гэсэн Гэгээн Августины хэлсэн ишлэл бий. Аяллаас хүн олон зүйлийг суралцдаг. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, шинэ орчныг өөртөө бүрдүүлж, түүнд дасан зохицох, хүлээн зөвшөөрөх, ойлгох, өөрийгөө таньж, шинэ соёл иргэншилтэй танилцдаг. Товчхондоо аялал бидний нүдийг “нээдэг”. Төрж, өссөн хотынхоо тэр л орчинд ажиллаж, амьдарч, “өөр ертөнц”-ийг сонирхохгүй байх нь шинэ зүйлийг нээх, санаачлах боломжгүй хэвээр үлдэнэ гэсэн үг. Аялал хүнийг энгийн даруу болгодог. Учир нь аяллаар явсан хүн өөрийгөө энэ дэлхийд ямар бага зай эзэлдгээ ухаардаг. Аялал нь байгаль эх орноо хайрлах ухаарал өгдөг. Аялах нь мэдээж эрүүл мэндэд тустай. Ажлын стресс, их хотын дуу чимээнээс ангижирч, амар амгалан байдлыг олж авдаг байна.

АЯЛАХАД ИХ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ

Аялах нь амьдралыг амттай болгож, сайхан дурсамж бүтээдэг гэдэгтэй та бүхэн санал нийлж байгаа биз. Аяллын ач холбогдлыг ийнхүү нуршсаны учрыг тайлбарлая. Урин дулаан цаг хаяанд ирж, мөрөөдлийнхөө аяллыг хийхээр төлөвлөж байгаа бол анхаарлаа наашаа хандуулаарай. Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп, Номин сүлжээ дэлгүүр хамтран АНУ руу аялах 3 азтан тодруулах “Сугалаат худалдаа”-г эхлүүллээ. Хэрэглэгч та бүхэн Номин сүлжээ дэлгүүрийн бүх салбараас Грийн Группийн Талын Монгол, Лапша, Слава, Сакура, Sunsea, Трипл, Манка, Сараана, Аравнай, Аншан гэсэн 10 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонгон авсан 20 мянган төгрөгийн худалдан авалт бүрт 1 сугалаа авч, АНУ-д аялах эрхийн эзэн болох боломжтой. Тухайлбал, та Грийн Группийн бүтээгдэхүүнээс 40 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн нөхцөлд 2 сугалаа авах эрхтэй болно гэсэн үг. Сугалаат худалдааны тохирлыг “Боловсрол” суваг телевизээр 2023 оны 4 сарын 2-ны өдөр шууд дамжуулна. Уншигч, хэрэглэгч та Номин сүлжээ дэлгүүрээс Грийн Группийн бүтээгдэхүүнийг худалдан аваад, Америк аялах эрхийн эзэн болох боломжтой. Мөнгөтэй болоод аялах биш мөрөөдлөө одооноос хэрэгжүүлье. Залуу сайхан үедээ гоё дурсамж бүтээж, амьдралаа амттай болгоё. Америк руу аялахад амархан боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж