Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ний өдрүүдэд хичээллээд шинийн 4-5-нд амрах хуваарьтайгаар зохицуулсан аж.
Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдээр ерөнхий боловсролын сурагчдын хичээллэх хуваарьд өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулав. Тэрбээр ярихдаа "Боловсролын яамны зүгээс ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу шинийн 1-3-ны өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-24 хүртэл бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдийг шилжүүлэх эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргана" гэлээ.
Зочин 2023-02-10 202.126.93.78
Шинийн 4-нийг амралтын өдөр болгоод шилжүүлээд өгөөч, аль нэг хагас сайн д л нөхөөд ажиллая л даа
Зочин 2023-02-10 150.129.142.243
Баасан гаригийн хичээл шилжүүлсэн нь дээр
Зочин 2023-02-10 103.26.195.59
Баасанг шууд таслаа
Зоригоо 2023-02-10 202.55.188.104
Битүүн, шинийн 4-ны хичээлийг нааш нь татаад хагас бүтэн сайнд хичээллүүлээд нэгмөсөн 7 хоног амраачих аа.
Хулансаран 2023-02-10 203.91.115.39
Энэ одоо нэг өөрчилж амрах л сонирхолтой хүмүүс байх юм юу хийж бүтээчихээд амраад байдын, амрах өдрөө хуулийн дагуу амраад л ажил хичээлийг нь хийлгэл дээ ЕРӨНХИЙ САЙДАА. АМРАЛТ Монгол улсад маань дэндүү ихдээд байна. Нэг нам гараад л БҮХ нийтийн амралтын шинэ өдөр нэмэх юмаа. 3 хоног баярлуулж байна болоо юм биш үү. Нэг хүнд оногдох ДНБ 10,000 ам.доллар хүрсэн бол ч амрах нь болж байна. ОДОО бол тэр амрах боломжит үе нь биш шүү.
Зочин 2023-02-10 202.70.34.98
Цагаан сар, Наадам бол Монгол гэдэг улс дэлхийд байдгийг харуулдаг үндэсний баяр. Тиймээс цагаан сар, наадмаар олон хоног амарч, үндэснийхээ соёл уламжлалыг дээдэлж, тэмдэглэж, баярлах хэрэгтэй. Шинийн 1-5 джжстал амардаг болох хэрэгтэй. Харин бурхан багшийн дүйчин өдөр, эмэгтэйчүүдийн баярын өдөр, Чингис хааны төрсөн өдөр гэх мэт өдрүүдээр амрахаа болих нь зөв.