“Хүчит шонхор”-т ууц 180-360 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-т ууц 180-360 мянган төгрөгийн үнэтэй байна

“Хүчит шонхор”-т ууц 180-360 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголчууд цагаан сарын баярт өндөр ач холбогдол өгдөг бөгөөд бэлтгэлээ ч сарын өмнөөс базааж эхэлдэг. Учир нь баяр дөхөх тусам идээ шүүс бэлтгэх зардал өндөр болдог тухай иргэд хэлж буй. Энэ жилийн хувьд нэг өрх дунджаар 1,2-1,5 сая төгрөгөөр баярын бэлтгэлээ базааж байгаа аж. Хэрэглээний зардлын хамгийн их хувийг идээ шүүс эзэлдэг.

Тухайлбал, ууц, өвчүүний үнэ 180-350 төгрөгийн хооронд байна. Энэ бол “Хүчит шонхор” захын задгай талбайд худалдаалж буй бөөний үнэ.

Харин бусад цагаан сарын үзэсгэлэнд ууц, өвчүүний үнэ 200-390 төгрөгөөр үнэтэй байна. Энэ жил иргэд ихэвчлэн ууц авч байгаа бөгөөд үнийн хувьд жижиг нь 180-230 мянган төгрөг, дундынх нь 250 хүртэлх мянган төгрөгт таарч байгаа бол тарган хониных 330-360 мянган төгрөг  байна. Харин өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж килограмм нь 10-13 мянган төгрөг гэж байлаа. Залуу хүмүүс ихэвчлэн өвчүү авдаг байсан бол хоёр жил өргөн хүрээнд баяр хийгээгүй учир энэ жил жижигхэн ч хамаагүй ууц тавихыг чухалчилж байгаа гэдгийг худалдаачид хэлсэн юм.

Худалдагчдын хэлж байгаагаар иргэд цагаан сар болохоос сарын өмнө махаа бэлдэж эхэлдэг. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас гол төлөв мах ирж байгаа. Үнэ өнгөрсөн жилүүдийнхээс кг нь 500-1000 төгрөг л өссөн гэв.

“Дэнжийн 1000”-ын захад ууцны мах кг нь 6500-7500 төгрөг. Өвчүү нь 11 мянга төгрөг байна. Мөн худалдагчид эрэлт ихсэхээр үнэ өснө. Одоо махны олдоц сайн байгаа ч ирэх долоо хоногоос татарна. Тэгэхээр үнийн хувьд одоо байгаагаас өсч магадгүй гэдгийг хэлж байв. Мөн зарим хүн ууц, өвчүүнээс илүү мах авч чанаж ширээ засахыг чухалчилж байгаа аж.

Хүчит шонхорт үхрийн мах кг нь 8000-8500, хонины мах 6500-7500 төгрөгийн үнэтэй байна.

Харин ямааны мах 5500-6000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж