Волейболын багийн 39 гишүүнээс 3 хүний цогцсыг олжээ
Туркийн Адъяаман хотноо Даваа гаригт газар хөдлөлтөд зочид буудал нурах үед дотор нь байсан волейболын багийн 39 хүн сураггүй болсон.
Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зочид буудлын нурангиас гурван хүний цогцсыг олж гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр цогцсуудыг хоёр багш, нэг сурагч гэж танисан байна.
Истанбулд хүчтэй газар хөдлөлт болно
Туркийн Засгийн газрын мэдээлснээр, хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах хэдэн зуун чичирхийллийн улмаас 10 муж даяар дор хаяж 6,444 барилга нурж, өнөөдрийн байдлаар 12,800 гаруй хүн амь үрэгджээ.
Истанбул хотын Техникийн их сургуулийн геологийн инженер, профессор Окан Туйсузын хэлэхдээ, "Бид энд үнэхээр хүчтэй газар хөдлөлттэй тулгарлаа. Эхнийх нь ойролцоогоор 5 сая тонн тэсрэх бөмбөгний дэлбэрэлтээс ялгарах энергитэй тэнцэхүйц байсан. Удаах нь 3.5 сая тонн тэсрэх бодистой тэнцэнэ. Ихэнх барилга энэ их хүчийг тэсвэрлэхгүй".
Өмнө нь 2022 оны арваннэгдүгээр сард Туркийн хойд хэсгийн Дузце хотод болсон 6.0 баллын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй барилга эвдэрч сүйдсэн. Үүний дараа Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум эрх баригчид тус улсын бүх барилга байгууламжийг “2035 он гэхэд газар хөдлөлтөд тэсвэртэй” болгохоор ажиллаж байгааг мэдээлсэн. Тэрбээр "Бид хэдийнэ 3.2 сая орон сууц барьсан. Одоогийн байдлаар 81 муж, 992 дүүрэгт 250,000 орон сууцыг одоогийн журамд нийцүүлэн өөрчилж байна. 6.6 сая байшин, аж ахуйн нэгжид аудит хийсэн. Одоогийн байдлаар манай 24 сая иргэн газар хөдлөлтөд тэсвэртэй байранд амьдарч байна” гэж попорч байв.
Турк улсад 20 сая орчим барилга, байгууламж байдаг аж.
Тэгвэл Истанбул хотод "Эрт орой хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөлт болно" гэж Богазичийн их сургуулийн Кандилли ажиглагчийн газар, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэн анхааруулжээ.
Газар хөдлөлтөд багадаа 6000 барилга нуржээ
85 сая хүн амтай Турк улсад ирэх тавдугаар сарын 14-нд ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Сонгуулийн өмнө газар хөдлөлт болсон нь Эрдоганд маш том сорилт боллоо.
Тэрбээр Туркийн олон мянган барилга яагаад хэдхэн хормын дотор газар хөдлөлтөд нурсан, үүнд хэн хариуцлага хүлээх вэ? гэх мэт асуултад ард түмэндээ хариулт өгөх ёстой. Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулахад зориулан ард түмнээс хураасан "газар хөдлөлтийн татвартай".
Нурсан барилгууд шинэ журмын дагуу баригдсан бөгөөд эрх баригчид хяналт тавиагүй бол Эрдоганд ноцтой цохилт болж магадгүй юм.
Газар хөдлөлтөд өртсөн Сирийн олон сая хүүхдэд тусламж хэрэгтэй байна
Турк, Сирийн газар нутагт Даваа гаригт болсон 7.8 магнитудын хоёр газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 21 мянга давсан тухай Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ. Түүний хэлснээр Турк улсад амь үрэгдсэн хүний тоо 17674 болсон бол Сирид 3377 хүний цогцсыг нурангиас олж гаргасан байна.
Үүний зэрэгцээ Дэлхийн банкнаас Турк улсад аврах ажиллагаанд зориулан 1.78 тэрбум ам.долларыг хандивлахаа мэдэгджээ. Харин Хүүхдийг ивээх сангаас газар хөдлөлтөд өртсөн Сирийн баруун хойд хэсэгт олон сая хүүхдэд хоол хүнс, дулаан хувцас, хоргодох байр яаралтай хэрэгтэй байгааг анхааруулжээ. Сирид 11 жилийн хугацаанд үргэлжилсэн дайны улмаас хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ үед газар хөдлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Их Британид төвтэй Хүүхдийг ивээх сан нь сиричүүдэд зориулан яаралтай хүнс, майхны тусламжийг үзүүлж эхэлсэн бөгөөд олон улсыг уриалж байна.
Зочин 2023-02-10 64.119.19.192
Бүтээцийн тооцоог япончууд л маш сайн хийдэг. Японд 8-9 баллд ямар ч барилга бараг нурахгүй. Зөвхөн цүнами л модон хувийн хаусуудыг урсгадаг. Түүнээс биш бетонон болон ган төмөр карказан барилгууд нурна гэж бараг байхгүй. Манайд 3 барилгад орох арматурыг японд 1 барилгад л хэрэглэдэг. Багана, дам нурууны ажлын арматурууд асар бүдүүн байдаг. 12 давхар барилгын баганын өргөн 1м-с дээш байдаг. Манайд япон стандартаар барилга баривал м2-ийн үнэ 3-4 дахин нэмэгдэнэ.
Навч 2023-02-10 59.153.115.147
Барилгын компаний эзэд бүгд Эрдоганы хармаанд мөнгө хийсэн гарууд шүү дээ яг манайх шиг монголд энэ бол удахгүй л тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл шүү дээ өөрийн толгой дээрх бухалыг харалгүй, хүний толгой дээрх өвсийг харав гэдэг болно доо
zochin 2023-02-10 142.114.7.116
BURUU SHASHNY GAI !!!
Зочин 2023-02-10 139.5.216.233
ub hotod 5 aas deesh davhar barilga hereggui
Зочин 2023-02-10 43.228.129.131
Бетон ба арматурын чанар л бүхнийг шийднэ дээ, барилгын нурах нурахгүй ерөөсөөл цемент, арматур төмөр хоёртой л холбоотой, манайд бетоны чанарыг шалгаж шинжилдэг юм байдаг ч юм уу мэдэхгүй дээ
Зочин 2023-02-10 66.181.161.254
БГД 3-р хороонд 16 давхар зөвшөөрөлтөй орон сууцны дээвэр дээр 1 давхар нэмээд бариад байх юм. Энэ байшин газар хөдлөхөд яах бол. Оршин суугчид хаана хандах вэ?
Зочин 2023-02-10 192.82.84.41
улсын онцгой комисст хандах байхдаа
Зочин 2023-02-10 202.131.230.218
Алт зэсийг нь ухаад газрын гагнаасыг нь салгаад байвал газар хөдлөлгүй яахав дээ говь-алтай аймагт хан алтай ресурс гэж алтны компани аймгийн төвд тун ойрхон ухааж байгаа хор хохирлыг нь нутгийн ард түмэнл үүрэх байхдаа
Зочин 2023-02-10 192.82.65.243
Манайд газар хөдөлбөл чанаргүй барилгын авилгалд авсан байрандаа чад хийнэ гэдгээ ойлгоогүй улс зөндөө л байгаашд. 🙏🙏🙏
Зочин 2023-02-10 192.82.71.99
манайд барилгын стандарт байдаггүйшдээ энд тэнд газар хөдөлхөөр л хэдэн тоо гаргаж ирдэг тэгээл болоо
Зочин 2023-02-10 90.193.251.156
ингэж бол яриад хэрэггүй . манайд барилгын стандарт бол бүр эртнээс бий. хуучнаар ЗХУ ийн дорнод сибирийнхтэй төстэй хүйтэн дулааны болон газар хөдлөлтийн бүсүүдийн онцлогт тохирсон стандартын дагуу зураг төсөв хийж улсын барилгын хороо ,чанар стандартын улсын хороо гээд мэрэгжлийн байгууллагуудаар батлуулж,хянуулж байж барилга барьдаг байсан. харин одоо гүйцэтгэгч захиалагч нар энэ стандартыг мөрдөж байна уу гүй юу гэдэг л эргэлзээтэй. стандарт бол бий
Зочин 2023-02-10 202.21.100.210
Улаанбаатар хотод ийм хэмжээний газар хөдлөвөл манай барилгачдын шинээр барьсан түүнийг нь хүлээн авсан комиссын гишүүдийн маань хэр стандартаа хэрэгжүүлсэн нь харагдах байх даа. Гайгүй л байгаасай бурхан минь.
Зочин 2023-02-10 122.201.17.98
Istanbul 1.2 saya bish 15.8 saya yum u
zochin 2023-02-10 122.201.19.190
Uuchlaarai istanbuliin hun amiin too zoruutei baih shig bna
Зочин 2023-02-10 66.181.168.8
Уучлаарай танай юм ойдгох чадвар таны өөрийн бодож байгаагаас зөрүүтэй байх шиг байна.
Зочин 2023-02-10 66.181.182.18
duugai bai erguu har mal mine