Нуранги дор төрсөн Аяа охиныг өргөж авах мянга, мянган хүсэлт иржээ

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Нуранги дор төрсөн Аяа охиныг өргөж авах мянга, мянган хүсэлт иржээ

Нуранги дор төрсөн Аяа охиныг өргөж авах мянга, мянган хүсэлт иржээ

Турк, Сирийн нутагт Даваа гаригт болсон аймшигт газар хөдлөлтийн дараа гайхамшигтайгаар эсэн мэнд аврагдсан нярай охин олон хүнд итгэл найдвар төрүүлсэн. Нуранги дор төрж, 10 гаруй цагийн дараа аврагдсан Аяа охины бичлэг цацагдсанаас хойш түүнийг өргөж авахыг хүссэн мянга мянган хүсэлт ирсэн байна.

"Аяа охин биеэрээ дүүрэн хөхрөлт, шалбархайтай, дөнгөн данган амьсгаатай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Одоо харин түүний биеийн байдал тогтворжсон" гэж  хариуцсан эмч нь ярьжээ.

Охины эмчлүүлж буй эмнэлгийн менежер Халид Аттиахын хэлснээр дэлхийн олон орноос охиныг өргөж авахаар хүмүүс залгасаар байгаа гэнэ. Гэвч тэрбээр охины хамаатан саднууд нь ирж авах хүртэл өөрийн охин шигээ хайрлан халамжилж, хэнд ч өргүүлэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Халид өөрөө дөрвөн сартай охинтой гэнэ.

Аяа гэдэг нь араб хэлээр ид шид, гайхамшиг гэсэн утгатай бөгөөд охиныг аварч гаргахад эхтэйгээ хүйгээр холбогдсон хэвээр байсан юм.

Нярайг Сирийн хойд хэсгийн Жиндаярис гэх жижиг хотод дөрвөн давхар барилгын нурангиас аварч гаргасан. Харамсалтай нь охины эцэг эх, дөрвөн ах эгч нь газар хөдлөлтөд амь үрэгджээ. Жиндаярис  хотын байшин, барилгын 90 орчим хувь нь газар хөдлөлтөд сүйрсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж