
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан мэргэжлээ сольж жүжигчин болжээ. Тэрбээр “ ТВ коктейль” хамтлагийнхантай хамтарч “Намрын синдром” кинонд тоглосон аж. Гавьяат маань “Хүн чаддаг юмаа үзүүлэх хэрэгтэй. Жавхаа хүүг яаж кинонд тоглосныг хар” хэмээн найзууддаа сэм онгироод амжжээ. Дашрамд сонирхуулахад, тэрбээр урлагийн бүхий л төрөлд хүчээ сорих бодолтой явдаг гэнэ.
Б.Цолмон