Нас барагсдын тоо 20 мянга давжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Нас барагсдын тоо 20 мянга давжээ

Нас барагсдын тоо 20 мянга давжээ

Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 20783 болжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 68 мянга даваад байна. 6589 барилга нурж сүйдсэн бол 313 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дээрх мэдээллийг “Reuters” агентлаг өнөө өглөө нийтлэв.

Гамшигт өртсөн сиричүүдэд хүрэх НҮБ-ын анхны тусламжийн цуваа Туркийн хилийг давжээ. Туркийн Кемалпаса хотын ойролцоох шатахуун түгээх станцад хандивын хувцас цуглуулж байна.

Удахгүй тавдугаар сарын 14-нд болохоор товлогдсон сонгуульд энэ гамшиг ноцтой хүндрэл үүсгэж буйг Туркийн албаны хүн хэллээ. Ерөнхийлөгч Эрдоган засгийн эрх барьсан 20 жилийн хугацаандаа хамгийн хүнд сорилттой тулгарлаа гэж үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж