Бүгд найрамдах Турк үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
![]()
Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засч, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.