Ньюс хөтөч: "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хурал хийнэ

Ньюс хөтөч: "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хурал хийнэ

NEWS агентлаг өнөөдөр /2023.02.10/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


9:00 цагт: 

  • "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. /МУИС-ийн Номын сангийн 5 давхарт/
  • Эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нартай уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206.
  • Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээллэх зорилгоор "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа.  Утас: 88038882 /Кристал танхимд/

09:30 цагт:

  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Ноос ноолуурын холбоод хамтран "Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88062101, 99149240 /“Jade” танхимд/

10:00 цагт: 

  • Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

14:00 цагт: 

  • 70-аас дээш насны ахмад уран бүтээлчдэд зориулсан үзэсгэлэнгийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99166627, 99778237
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж