Үүрэн утасны хэрэглэгчид давхардсан тоогоор 4.8 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Үүрэн утасны хэрэглэгчид давхардсан тоогоор 4.8 саяд хүрчээ

Үүрэн утасны хэрэглэгчид давхардсан тоогоор 4.8 саяд хүрчээ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн 2022 онд өмнөх оноос 8.0 хувиар өсчээ. Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2022 онд 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 127.8 (8.0 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 87.3 (9.6 хувь) тэрбум төгрөг, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 35.0 (17.9 хувь) тэрбум төгрөг, утсан холбооны орлого 28.2 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Суурин утасны цэгийн тоо 2022 оны эцэст 341.1 мянга болж, өмнөх оноос 30.3 (9.7 хувь) мянган цэгээр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд Улаанбаатар хотын суурин утасны цэг 25.5 (10.0 хувь) мянгаар өссөн нь нөлөөлжээ.

Кабелийн телевиз хэрэглэгчид 2022 оны эцэст 991.4 мянга болж, өмнөх оноос 35.9 (3.8 хувь) мянган хэрэглэгчээр өссөн байна. Кабелийн телевиз хэрэглэгчид өсөхөд Улаанбаатар хотод 20.1 (4.0 хувь) мянга, Баянхонгор аймагт 2.9 (13.5 хувь) мянга, Дорноговь аймагт 2.1 (8.8 хувь) мянга, Булган аймагт 2.0 (13.1 хувь) мянган хэрэглэгчдээр тус тус өссөн нь нөлөөлөв. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 2022 оны эцэст 4.8 (давхардсан тоо) сая болж, өмнөх оноос 226.6 (4.9 хувь) мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд Өмнөговь аймгийн хэрэглэгчид 16.7 хувиар, Хөвсгөл аймгийн хэрэглэгчид 6.2 хувиар, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид 7.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлөв.

Интернэт хэрэглэгчдийн тоо 2022 оны эцэст 4.2 сая болж, өмнөх оноос 50.2 мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд гэрээт интернэт хэрэглэгчид 15.8 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Нийт шуудан, илгээмжийн хэмжээ 2022 онд 8.8 сая ширхэг болж, өмнөх оноос 2.8 (45.7 хувь) сая ширхгээр өссөн байна. Энэхүү өсөлтөд дотоодын шуудан, илгээмж 27.0 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Шуудангийн үйлчилгээний салбар 2022 онд 1 591.1 мянган ширхэг бичиг захидал, 677.2 мянган ширхэг боодол, 1 128.1 мянган ширхэг илгээлт, 414.8 мянган ширхэг буухиа, 1 637.6 мянган ширхэг бизнес захидал, 303.4 мянган ширхэг гибрид шуудан, 264.2 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 2 750.5 мянган ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж