Завхан аймгийн баг Баянхонгорыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн баг Баянхонгорыг буулган авлаа

Завхан аймгийн баг Баянхонгорыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Завхан – Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Завхан аймгийн баг 16:9-өөр давуу ялалт байгуулав.

Завхан аймгийн багт гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл /5/, улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /2/, улсын начин Б.Чимэдвандан /4/ нийт 16 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/ улсын начин Д.Цэрэнтогтох /3/, улсын начин Э.Батмагнай /1/ аймгийн арслан Б.Бат-Орших /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /0/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/, нийт 9 даваа авсан юм.

Ялсан баг шагналын таван сая төгрөгөө гардаж авлаа.

Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар гавьяат тамирчин, улсын начин Б.Адъяахүү, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Бастгэрэл нар ажиллалаа.

Ирэх Бямба гарагийн 11.00 цагаас шигшээ барилдааны гуравдугаар тойрог эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж