"Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ" | News.MN

"Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ"

"Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ"

"Дүнжингарав орчмын буцах эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүлнэ"

Сар шинийн баяр ойртож, Нарантуул зах, Дүнжингарав худалдааны төв орчмын авто зам, томоохон уулзварууд хөдөлгөөний ачааллаа дийлэхгүй болдог. Түгжрэлийн томоохон төв болсон тус хэсэгт Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар холбогдох албаныхан ажиллаж, хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаар боллоо.

Эн тэргүүнд  Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох гурван газрын буцаж эргэлтийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүллээ. Ингэснээр авто машины хөдөлгөөний огтлолцол цөөрч, тус төвийн ойр орчмын түгжрэл буурахад нөлөөлнө гэж замын хөдөлгөөний инженерүүд тооцоолжээ.

Төр, хувийн хэвшлийнхэн томоохон зах, худалдааны төвийг дагасан авто замын түгжрэлийг бууруулахад богино хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга  Ж.Сүхбаатар үүрэг болголоо.

Тэрбээр “Дүнжингарав худалдааны төв орчмын түгжрэлийн асуудал нэлээд хугацаанд яригдаж байгаа. Тиймээс орц гарц, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй, хөдөлгөөн зохион байгуулалт муугаас иргэдэд  хүндрэл учруулдаг. Нөгөө талаасаа 5-10 мянган хүний ажлын байр энэ бүсэд байгааг мартаж болохгүйг ч онцоллоо.

Мэргэжлийнхэн  2 шийдэл санал болгож байна.

Нэгдүгээрт, Замын цагдаагийн газраас баруун талаасаа 5 метр газрыг чөлөөлж шийдэж чадвал зүүн талаас орж ирж буй  3 эгнээ замтай холбож болно гэлээ.

Хоёрдугаарт, Дүнжингаравын урд талын замаар хотын төв рүү чиглэсэн авто зам өдөр бүр түгжирдэг. Тиймээс Дүнжингарав талаасаа төв замтай нийлж байгаа гарцыг хаагуур нь хийх боломжтой гэдгээ зөвшилцөхөөр боллоо. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтдаа ярилцаж оновчтой шийдэл гаргая гэдэг дээр байр сууриа нэгтгэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудын  зүгээс албаныханы тавьж буй хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүнжингарав худалдааны төвийн төлөөлөл цуглаж ийнхүү түгжрэл бууруулах, авто замын хөдөлгөөнийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зандкагийн хоёр глг 2023-02-09 122.201.31.107

2 шаампар нийлцэн л ш.аж явна

Avatar

Зочин 2023-02-09 82.128.196.16

Олонлог сургуулийн урд тасархай түгжрэл үүсгэдэг. Эцэг эхүүд заавал хүүхдээ сургуулийн үүдэнд буулгах гэдэг. Хувийн сургуулийн ахлах ангийнхан алхаж чадахгүй машинаар үүдэндээ буулгуулдаг. Дүнжингарав зах Даваа гараг болгонд зогсоолоо хааж тэнэгтдэг

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-02-09 202.131.244.210

замын цагдаагийн орон тоог нэмэх шаардлага зайлшгүй хэрэгтэй мөн цалингийн асуудлыг нэмэх хэрэгтэй хархад амар юм шиг харагдавч энэ эрсдэл маш өндөртэй ажил бидэнтэй л адил монгол улсын иргэн шүү дээ. үүнийг дэмжээд өгөх хэрэгтэй ард түмэн минь.

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-02-09 202.131.244.210

Зохицуулалтыг хийвэл асуудал арай дээр шийдэгдэнэ. олон улсад тойрог болон нэг чигийн урсгалтай замыг түлхүү хэрэглэж ирсэн байдаг. гэрлэн дохиогүй уулзвар гарцтай замууд голдуу баруун ба зүүн гар тийшээ эргэхдээ нэг бол баруун гар тал руу зам доогуур гарч зүүн тийшээ хөдөлгөөн хийх эсвэл гүүрэн гарцаар гарах дээгүүр, зүүн тийшээ эргэх бол зүүн гар тийш эргэж өмнөх үйлдлийг хийх гэх мэт маш энгийнээр шийдсэн байдаг.

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-02-09 202.131.244.210

Гадаад улсуудын замын хөдөлгөөний зохицуулалтыг судлаад манай нөхцөлд тохирсон загварыг л сонгоод хийл дээ манайд ажиглагдаж байгаа түгжирэл бол төв зам нь олон уулзвартай хийгдсэн байдаг түүнээс салаалсан жижиг замууд гарамууд, мөн хороолол, орон сууцны урд талын эсрэг урсгалтай замуудад машин техник хоёр талаар нь тавьдагаас болж маш их түгжрэл үүсдэг аваар осол үргэлж гарч байдаг. Тийм болохоор нэг ургалтай, түүнээс дээш 3 урсгалтай, 5 урсгалтай тэр нь эсрэг болон нэг чигийн ургалтай гэх

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.162

Наранхүү л амьд бол шийдэх үүрэгтэй шүү

Avatar

Зочин 2023-02-09 139.5.216.80

хязгаарлалаас өөр чадах юмгүй юмаа МАН

Avatar

зочин 2023-02-09 202.21.100.210

Байз л даа Сайд нь ажил ихтэй байна ш дээ.
40 50 гаран настай хүнд Валентинаар өгчихөөр “зүрхэн” хэлбэртэй даралтны эм хаагуур зарж байгаа бол?

Avatar

иргэн 2023-02-09 202.55.191.194

өө монголд замын хөдөлгөөний инженерүүд гэж байдаг юм байна шдээ замын цагдаа нар л дуртай гарцаа уулзвараа нээж дургүй хүргэдэг гарц уулзвараа хаагаад бул хар чулуу цемент овоолоод хаачихдаг түүнээс болоод нэг л өдөр хаагдсан чиглэл нь өөрчлөгдсөн уулзварт осол аваар гарч иргэд хохирсоор байгаа жишээ нь 3 р цахилгаан станцийн хойт уулзвар,,,,

Avatar

Зочин 2023-02-09 192.82.77.16

Хориглох хязгаарлахаас өөр гарц олж мэддэггүй нөхдүүд юм шиг

Avatar

зочин 2023-02-09 43.242.243.243

Дүнжингаравын уулзварыг өргөтгөмөөр байна. Цаашдаа 2 төвшний уулзвар болгомоор байна. Тэнд чөлөөтэй байгаа талбайг 2 төвшний уулзвар баригдаж дуусах хүртэл барилга барилгүй хадгалж баймаар. Гэтэл хашаа тойруулчихсан байна лээ

Avatar

Зочин 2023-02-09 203.169.50.246

gent garaad irtsen tee

Avatar

Зочин 2023-02-09 66.181.160.107

1-р эгнээгээр дан автобус явуулахыг сэргээсэн нь бага ч гэсэн дэм болсон боловч монголын хууль 3 хоног гэгчээр одоо сулараад эхллээ.Ядаж жижиг гэлгүй автобусануудаа буудлалын кармаа руугаа дөнгөж ороод хойно хойноосоо замын 1-р эгнээгээ хаагаад зогсодогийг болилуулвал бас хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2023-02-09 202.9.46.169

хуцаад байлгүй төмөр замын призрийн дээгүүр хулгайлаад байдаг мөнгөнөөсөө хэдхэн хувийг нь гаргаад гүүрэн зам тавьчих худлаа хориглох хязгаарлах юм л ярина
Тээврийг хэрэгслийн цахим үнэмлэх гэж ард түмнийг дарамтлах юм хийгээд Сүхбаатар Сумьябузар 2 овоо мөнгө идсэн шүү…

Avatar

зочин 2023-02-09 103.212.117.45

Зүгээр суухаар тэмээ хариул аа гэж сайхан үг байдагсан,

Avatar

Зочин 2023-02-09 122.201.21.88

Тугжрэлээр шоу хийж од болчих санаатай л сайд болсон хун шиг харагдаад байгаа юм даа, яг шийдээд, ажил хийгээд байгаа юм бол байхгуй л байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж