"АН иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана"

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

"АН иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана"

"АН иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана"

УДШ-ээс АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн талаар /2023.02.09/ мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.ЭРДЭНЭБОЛД:

УДШ-ийн цахим хуудсанд АН-тай холбоотой албан ёсны мэдээ гарлаа. АН-ын УИХ дахь бүлэг эв нэгдлийн ажлын хэсэг санаачилж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж, АН-ын даргын сонгуулийг явуулсан. Үүнтэй холбогдуулж УДШ-ээс албан ёсны шийдвэр гарлаа. Орон даяар энэхүү мэдээллийг үзэж буй хүн бүрт баяртай өдрийн мэндийн хүргэж байна. Эв нэгдлийн ажлын хэсэг зохион байгуулалттай ажилласан.

АН-ын ЕНБД Ч.ӨНӨРБАЯР:

-АН иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана. Өнөөдрөөс эхлээд АН-ын цоо шинэ хуудас эхэлж байна. АН үнэт зүйл зарчимдаа тууштай гэдгээ харуулна. Энд тэнд тарж, бутарсан бүх гишүүддээ нээлттэй байна. Цаашдаа АН Монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсч,  шударгаар хөдөлмөрлөж яваа бизнес эрхлэгчдээ дэмждэг хүчирхэг сөрөг хүчин байх болно. Л.Гантөмөр дарга ирэх долоо хоногт хэвлэлийн та бүхэнтэй уулзах болно.

АН-ын гишүүн З.НАРАНТУЯА:

-АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийн хурал хуулийн дагуу болсныг дээд шүүх хүлээн зөвшөөрч, бүртгэлээ. АН цаашдаа УИХ дахь бүлэгтэйгээ хамтраад төрд нүүрлэсэн хулгайг арилгаж, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж буй үйл ажиллагааг халахын төлөөх боломж бүрдлээ. Цаашдаа хамтаараа нэг намын дарангуйлал, хяналтгүй тогтолцоог арилгахын төлөө бид ажиллана. Л.Гантөмөр энэ намын ирээдүйн хувь заяаны төлөө тууштай манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна.

АН-ын гишүүн М.ЧИМЭДДОРЖ:
-Өнөөдөр эрх чөлөөтэй Монгол хүн болгоны баярын өдөр болж байна. АН 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн улс төрийн хүчин болж байгуулагдсан. Өнөөдөр байр сууриндаа эргэн ирлээ. АН-ын эвлэрлийн ажлын хэсгийг үр дүнтэй болгоход хамтарч ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж