Монгол Улс сөрөг хүчинтэй боллоо! | News.MN

Монгол Улс сөрөг хүчинтэй боллоо!

Монгол Улс сөрөг хүчинтэй боллоо!

Монгол Улс сөрөг хүчинтэй боллоо!

Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэснээр Монгол Улс албан ёсоор сөрөг хүчинтэй боллоо.

УИХ-ын 2012 оны сонгуульд олонхи  болж, Засгийн эрх атгаж явсан Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдан, парламентад дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авснаас хойш 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдсанаар дотоод дахь зөрчил нь хурцдан, учир зүйгээ олох шаардлага үүссэн ч С.Эрдэнэ, Х.Баттулга нарын эрх мэдэлтэй зууралдах гэсэн аминчхан үзлээс болж, хэдэнтээ хагаралдаад байв.

Аливаа улс төрийн хүчин нь сонгуульд ялагдвал намын дарга нь хариуцлагаа хүлээн огцорч, дараагийн шинэ даргыг тодруулдаг жишигтэй ч С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээлгүй, өнөөдрийг хүргэсэн, дундуур нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга орж ирж, “тоглолт” хийсэн зэрэг нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг талцуулж, ардчилал амь тавьж болзошгүй хэмжээнд хүргэсэн юм.

Эгзэгтэй энэ агшинд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдэн, намын удирдлагаа шинээр сонгох ээлжит бус Их хурлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд зарлан хуралдуулсан нь Улсын дээд шүүхээр албан ёсны шийдвэр гаргуулан, Ардчилсан нам зөв замдаа орох зураглалыг гаргасан гэж хэлж болно. Учир нь, Улсын дээд шүүхийн шийдвэр бол эцсийнх. Энэ шийдвэртэй хэн ч маргах боломжгүй.

Ардчилсан намын удирдлагын асуудал ийнхүү албан ёсоор Улсын дээд шүүхээр эцэслэгдсэнээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө туг нь болж дэрвэлзэж ирсэн Ардчилсан нам амь тавьчихаагүйг, ард түмэнд мөн эрх баригч хүчинд сануулсан чухал үйл явдал болж байна.

Хүчтэй сөрөг хүчингүй болсноор төрийн бүх шатанд авлига хээл хахууль гаарсан нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурган даргын гэрээс 7 тэрбум төгрөг бэлнээр хураагдсан гүйцэтгэх ажиллагаа харуулсан бол хулгайлсан мөнгө нь гэрт нь багтахгүйгээс алтан гулдмай болгон хадгалж буй гэх УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн үг, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын цуваа дахиад ч нэмэгдэж болзошгүй байгаа нь Монголын баялгийг нам харгалзахгүй цөлмөж ирсэн байж болзошгүй том хэрэг дэгдэж буй.

Дээр нь хүчтэй сөрөг хүчингүй болсныг ашиглаж, Rижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн хэрэг, Хөгжлийн банкийг тоносон их гарын хулгайчид, тендер, концесс зэрэг мөнгө идэж болох бүхий л боломжийг ашигласан эрх баригчдад хяналт тавьж, хариуцлага хүлээлгэхийн төлөө ард түмэнтэйгээ нэгдэн, дуу хоолойгоо нийлүүлэх шаардлагатай сөрөг хүчин бол Ардчилсан нам юм.

Хүчтэй сөрөг хүчин оршин тогтнож байж, улс орон хөгждөг.

Одоо Ардчилсан намынхан үзэл баримтлал дээрээ нэгдээд дарга болох амбицаа хойш тавиад нэгэн зорилгын төлөө тууштай тэмцэх. Энэ бол ардчилсан парламентыг төгөлдөржүүлж, нэг намын тогтолцоог халах явдал юм. Үүний тулд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлуулж, намуудын санхүүжилтийг ил тод болгохоос эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог бүрдүүлэн, сонгогчдын санал хаягддаггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь хамгаас чухал байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-10 139.5.217.156

Эдний сөрөг хүчин гэж юу байдгийм нохой долоо. Зөв ч бай буруу ч бай нүдээ аниад л мушгиж , гүжирдээд түмнийг жигшээхэс цаашгүй. Эдний ардчилагч гэж юу байдгийм. Анхнаасаа хулгайч худалч танхайчууд нийлж нам байгуулаа биздээ. Энэ нь Засгийн эрхэнд гарсанч гараагүй ч тод илэрдэг. Гарахаараа дампууруулчинэ, гараагүй бол жагсаал нэрээр үймээн дэгдээгээд араар нь луйвраа хийнэ. Ийм балай нам хөгжилд тус биш ус болно. Нам нь тарахгүй бол гай л чирнэ.Жинхэнэ оппозиц хүчин чухал болжээ. ХҮНг харъя

Avatar

Зочин 2023-02-10 124.158.66.207

МАН нийтийн хөрөнгөнөөс завшсан нөхдүүдээ зайлуулж бгаа мэдээ байна. Тэгвэл АН яг адилхан нийтинй хөрөнгөнөөс хулгайлсан улстөрчдөөсөө зоригтой салах ёстой. Ингэж байж л нэр хүндээ өсгөж чадна.

Avatar

Дорж 2023-02-10 71.196.204.28

АН ын зартай хулгайч Элбэгдорж,Женко Баттулга,Алтанхуяг , зико Энхболд, халзан Ганболд, Батүүл, гарамгайбаатар гэсэн этгээдүүдийн хөрөнгийг хурааж шоронд хийж чадвал Гантөмөр чамд танай намд ганц нэг хүн итгэж магадгүй. Та нар өөрсдөө намаа устгасан нөхдүүд шүү дээ

Avatar

Зочин 2023-02-10 202.126.90.148

ардичилсан нам дууссан . сөнтүгээ гэж ерөөе анх би буруу хүрдтэй машин японоос зөөж байсан гэж сайрхаад байсан буруу хүн буруу газараа буруу цаг үед гарч ирлээ .

Avatar

Зочин 2023-02-10 103.212.117.78

MАH ПИ3ДА

Avatar

Зочин 2023-02-10 43.242.243.81

нэг дарга шуу ухаантай болсон болтой удахгүй дээ хоорондоо муудалцаад парламентад хэдэн суудалтай болчихвол. улс орноо чирж давхилдаад хажуугаар нь хорлон сүйтгэх ажилаа хийж аваад улс ч дампуурч унах биз одоо аль болох хол байвал дээр дээ

Avatar

Зочин 2023-02-10 202.9.41.22

АН бол луйварчид улс орны хөрөнгийг хулгайлагчдаар дүүрсэн нам юм. Тэдэнд эрх мэдлийг 2 удаа өгсөн чинь улсын эдийн засгийг сүйрүүлж эдлгээр нь хэвтүүлсэн. Ард түмэн мэдэж авсан учир тэдэнд итгэл үзүүлдэггүй. Тэд нийлвэл улс хоосорохын шинж дээ. Ардчиллын нөхөд гоё гоё ярьж ард түмнийг хошигруулж байгаад өөрсдөө бүгд том хөрөнгөтөн олигархиуд болсон. Монгол бол ийм л ардчилалтай улс юм. Эд бүтэхгүй шүү бид хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болоод удсан шүү дээ. Бүтэхгүй улсууд

Avatar

Зочин 2023-02-10 43.242.243.81

эбэ хэлсэн шүү дээ одоогийнхоос илүү юм горьдоод хэрэггүй хөгжилдөө хүрсэн гэж хэлээд байгаа биздээ

Avatar

ЗОЧИН 2023-02-10 103.111.68.3

АН МАН 2 ХУЛГАЙЧДЫН НАМ. ШИҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ХУЛГАЙЧДЫН ХАМСААТАН ГЭЖ АРД ТҮМЭНД ОЙЛГОГДОЖ БАЙНА. ТМЭЭС ТАНА БУУЛГАЖ ЯЛ АСУУХ ЁСТОЙ

Avatar

ЗОЧИН 2023-02-10 103.111.68.3

СӨРӨГ ХҮЧИН БИШЭЭ ХУЛГАЙЧДЫН ХАМТРАГЧИД. ЭНЭ 2 НАМ 30 ЖИЛ МОНГОЛ УЛСЫГ СҮЙДЭЛЖ ЭХ ОРНООСОО УРВАСАН ТУЛ ТАТАН БУУЛГАЖ ЯЛ АСУУХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2023-02-10 203.23.199.101

эрдэнэ минь уу зэ, сайтар хөдлөхгүй бол чамайг шоронд хийнэ, тийм болохоор АН-ыг дахиад самрах арга сүвэгчил, чи чаддагш дээ

Avatar

Зочин 2023-02-10 124.158.68.94

Ашгүй дээ……. МАН, АН хоёр барагцаалсан тэнцвэртэй байж л Монгол хөгжинө. Энэ бол бичигдээгүй хууль. МАН бараг 100 жил гав ганцаараа азаргалаад юунд хүрсийм бэ? Үр дүн нь намаараа авилгачид болсон байна. АН -ын Л.Гантөмөрт эрүүл шударга нийгэм байгуулаарай гэж ардууд хүсч байна.

Avatar

Зочин 2023-02-10 43.242.243.81

зсс

Avatar

Зочин 2023-02-10 202.179.21.209

Нэг дарга нь их хурлын тогтоолтой, нөгөөдөх нь батламжтай, бас нэг нь тамгатай, намын нэр барьж хууль бус сонгогдсон тав дахь нь шинээр тамга хийлгэнэ гэнэ. Атгалжин мангас шиг 5 толгой, 5 намтай АН 5 салах нь тодорхой боллоо. Одоо хүн дагаж зөвшилцсөн болж жүжиглэж, аль дийлсэн дарга руу хуйлрах биш, үзэл бодлоо дагадаг цаг. Гишүүнтэй нь л дийлнэ дээ. Гэхдээ л АН-ын дотоод зөрчлийг сонгууль хүртэл царцааж сунжруулахын тулд зориуд хууль бус нэр дэвшигчийг бүртгэж авлаа гэж харж байна.

Avatar

Зочин 2023-02-10 192.82.88.19

ashguidee. amjilt!

Avatar

НИНАСАЙХАН 2023-02-10 103.57.94.164

ТОГОС ШИГ ГОЁЖ, ХӨХӨӨ ШИГ ДОНГОГДСОН Ч АН ОЛИГТОЙХОН АЖИЛЛАХ ОЙРЫН ИРЭЭДҮЙН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАХГҮЙ БАЙНА . УЧИР НЬ С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА ГЭСЭН ФРАКЦУУД ХОВ ХООСОН ҮЛДЛЭЭ. ТЭД АН-Д ГАЙ БОЛНО УУ ГЭХЭЭС ГАВЬЯА БАЙГУУЛАХГҮЙ НЬ НЭН ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч Л.ГАНТӨМӨР БОЛ НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЧИХСӨН НЭГ ИХ СҮРХИЙ ЛИДЕР БИШ Л ДЭЭ. ЗҮГЭЭР Л АН-ЫН БАЙДАГ Л НЭГ ГИШҮҮН БААГИЙ ШҮҮ ДЭЭ. ОВООЖ ОЦОЙХООР ЗҮЙЛ ХОВОРХОН АМЬТАН. ОДОО Л ӨӨРИЙГӨӨ ОЛИГТОЙХОН ХАРУУЛАХ ХЭЛЛЭГ БАЙДАГ ДАА. БИЗНЕСИЙН АЛТАН МӨЧ

Avatar

Irgen 2023-02-10 192.82.81.168

saihan medee baina odoo yamartai ch huvaagdahgui baih nuhtsul uudler, dargaa soliloo gehdr hen soligdoh n todorhoi bolloo. er n ih l aytaihan bolood yavchihlaa, Gantumurt tomoos tom bayr hurgey. ene shiidveriig garguilna gedeg n uuruu tom yalalt yum

Avatar

Зочин 2023-02-10 103.242.47.42

монголд МАН ч гэж байхгүй, АН гэж байхгүй зүгээр хувааж иддэг МАНАН гэдэг хулгайч нарын бүлэглэл монголын 30 гаран жилийн хөгжлийг тушиж өөрсдөө хувааж идлээ өөр юу ч биш. худлаа АН гэдэг нэрээр ард түмнийг төөрөгдүүлэх гээд хэрэггүй Жонхуу, Элбэгдорж Сайханбилэг, баярцогт ажнай батэрдэнэ гэсэн хулгайч нарыг хар, МАН-ын сүүлийн үеийн хулгайч нарыг хар Нямбаатар Мөнхбат гэх мэтээр хулгай хийгээгүй сайд дарга байсан, гишүүн байсан МАН, АН-н нэг ч хүн байхгүй л болов уу

Avatar

Зочин 2023-02-10 202.126.88.139

эрдэнэ мэхэнд унажээ. Баттулг дарга болох ёстой гэж дээд шүүхэд шаардлага тавьсан нь Гантөмрийн намд баттулга гэдэг хүн хамаагүй шүү гэсэн үзүүлбэр байж Дээд шүүх яг голоор нь шийдсэн мэт боловч баттулгын намыг бүртгэжээ.

Avatar

Зочин 2023-02-10 139.5.218.252

2012-2016 он , улс орныг ямар болгосон билээ, хэцүү л байсан даа, уг нь бүх намуудыг татан буулгаад шинэ үзэл санаан дээр ялгарал бий болгон шинэ нэгдэл бий болгомоор байгаа юм даа.

Avatar

Зочин 2023-02-10 202.9.46.196

Аль дээр сөнөчихсөн нам шд

Avatar

Зочин 2023-02-10 66.181.160.32

яаж ажиллаж чадахыг нь харж л байж болое

Avatar

Зочин 2023-02-10 192.82.92.42

Элбэгдоржийн цунх баригч гэсэн бна!!! Тагнуул болж хувирсан талийгаач гишуунтэй баг болж байсан этгээд, еерийн толгойтой болж чадсан болов уудаа, зайлуул!

Avatar

Хотын уугуул иргэн 2023-02-10 202.126.88.135

энэ шаймгарын сөрөг хүчин гэж юу байсан юм. Одоо удахгүй дотроо дахиад алалцаж эхлэна. Матар Эрдэнэ тийм амар бууж өгөхгүй байх.

Avatar

Зочин 2023-02-10 43.242.243.81

сөрөг хүчин гэчихэж ха ха ха ХҮН гэж сөрөг хүчин утгаараа байхад энэ муу АН ы улны оркуудаар яах вэ дээ

Avatar

Зочин 2023-02-10 192.82.70.119

Бачуурж байна аа. Хүнгүй намынханы ганцхан тролл хов хов гээд хуцаж л байг. Уртаас урт дуусашгүй жингийн цуваатай нам дөө. Жингэр ноход хуцаж л байдаг юм.

Avatar

Зочин 2023-02-10 192.82.70.119

ХҮНГҮЙ НАМ ХУЦАЖ Л БАЙДАГ, УРТААС УРТ ЖИНГИЙН ЦУВААТАЙ НАМ ЯВДАГААРАА ЯВДАГ КККК.

Avatar

Irgen 2023-02-10 172.58.19.56

ene vhine surug hychin bishee.togloomiin nam.helbert shiljlee.ardchilal ustsan bsina.

Avatar

ard tumen hetsuudle 2023-02-10 202.55.188.101

AHiin hereg baihguiee. uhsen.baasnii sorog huchin. eeljlen idegch nam zailaa

Avatar

Оноч 2023-02-10 202.5.205.85

Хэхэ…сөрөг хүчин болъё гэж бараг гуйлаа шд. МАН тэрийг нь зөвшөөрч. сөрөг хүчинтэй бол улс гэр сайхан болно. Бас л МАН-ы реклам. МАН л сөрөг хүчинтэй болгож энэ улсыг чинь сайхан болголоо доо. хаха..

Avatar

Зочин 2023-02-10 192.82.92.204

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын эрх мэдэлтэй зууралдах гэсэн аминчхан үзлээс болж, хэдэнтээ хагаралдаад байсан АН эвлэрч нягтарав.

Avatar

Зочин 2023-02-10 202.9.40.133

Их хурал хийлээ гэж бодход МАНд ҮХНӨ гэгч луйварыг дэмжих асуудлаар барьцаалагдсан Гантөмөрийг сонгох эрхээ хасуулсан жирийн гишүүд дэмжиж батламжилна гэдэг нь маш их эргэлзээтэй боллоо. Манын урхинд лавхан орчих шиг боллоо.

Avatar

Зочин 2023-02-10 64.119.18.105

Муу хар ялтан. Японд байхдаа гэмт хэрэгт орооцолдож, өөрийнхөө байранд нь хам хэрэг хийсэн япончууд нь байнга очиж барьж уулзах гэхээр айгаад тэнд сурдаг Монгол оюутаны байранд нуугдаж зовлон болсон хүн бол наад Гантөмөр гэгч н**ш мөн. Монгол ах дүү нартаа гай тарьж явсан хүүр шүү. 1998 онд сургуулиа төгсөж чадахгүй болж 1 жилийн чөлөө авч, гэмт хэрэгт орооцолдсон хэргээсээ мултрах гэж Монгол айлд нуугдаж, хоног төөрүүлсээр 1999 онд японыхоо сургуулийг арай гэж төгссөн болоод буцаж ирсэн.

Avatar

Зочин 2023-02-10 64.119.18.105

Ийм нэг хүүр, Монголд ирээд шууд Элбэгдоржийн цүнх баришч болж, дараагаар нь улс төрд орж, улсын сайд хийж, түмний хувь заяагаар тоглосон гэм ялыг асуумаар байна. Муу хүн улс төрд орж гэмгүй царайлдаг тод жишээ бол Гантөмөр. Энэ хүүрийн идсэн уусан мөнгө ямар их болохыг намын идүүрнүүд нь мэдэж байгаа учраас нуудаг. Ажил мэргэжилдээ муу, ямар нэгэн гавьяа огт байхгүй, зөвхөн улс төрийн эрх мэдлийг өөрийн гавьяа гэж ярьдаг худалч гахай. Коронагаар энэ хүүр монголыг аварч чадах ажил огт байгаагүй

Avatar

Иргэн 2023-02-10 124.158.119.22

Өөрөө өөртөө хариу бичээд хаанахын үхэр тролл вэ? чи. МАН-ын тэнэг сайдад нь ээмэг зүүх үхэр нэгээр нэмэгдсэн болохыг хэлүүштэй

Avatar

Онол практикийн шинжээч 2023-02-10 66.181.189.237

Сөрөг хүчин хүчтэй байвал ямарч ажил хийдэггүй идэх цуцлахаас өөр юманд суралцаагүй МАН-ын шинээр төрөгсөд жаахан ч болсон ажил хийх болов уу гэж горьдохын.. Ард түмнийг татвараар дарамталж, татвараар хураасан 10 төгрөгнийхөө 1 төгрөгийг буцаагаад ардуудад хуваарилаж гуйланчлал, доромжлолын стстемээр амвдруулсаар ирлээ.

Avatar

Зочин 2023-02-10 192.82.67.37

ДАНХАН ТОЛГОЙГООС СИЙРЭГ ТОЛГОЙ БОЛОХЫН ТӨЛӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж