Аврагчид, эмч нарын нэмэлт багийг Туркт хүргэж өгөх ОХУ-ын Онцгой байдлын яамны тээврийн Ил-76 нисэх онгоц хөөрсөн тухай тус яамны хэвлэлийн албанаас «РИА Новости» агентлагт мэдээлэв.
"Хоёрдугаар ээлжийн агаарын хөдөлгөөнт аврах багийг тээж буй Оросын Онцгой байдлын яамны Ил-76 нисэх онгоц Бүгд Найрамдах Турк улсыг зорив" гэж яамны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн ба түүний яриагаар тусгай нислэгээр 50 аврагч, 11 эмчийг Туркт хүргэх юм байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны эмнэлгийн багт гэмтлийн эмч, мэс засалч, мэдрэлийн мэс засалч, хүүхдийн мэс засалч, мэдээ алдуулагч, сэхээн амьдруулахын эмч нар багтжээ.
Газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад туслах зорилгоор ОХУ-ын Онцгой байдлын яамны 100 гаруй ажилтан болон явуулын эмнэлэг өмнө нь Турк улсад ирсэн байжээ. Түүнчлэн Оросын 50 гаруй аврагчид Сири улсад ажиллаж байгаа бөгөөд тэд 42 хүнийг аварч, 200 хохирогчдод тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: РИА Новости