Гадаад валютын нөөц 3.5 тэрбум долларт хүрч, 4.71 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Гадаад валютын нөөц 3.5 тэрбум долларт хүрч, 4.71 хувиар өсөв

Гадаад валютын нөөц 3.5 тэрбум долларт хүрч, 4.71 хувиар өсөв

Монгол Улсын гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, 4.71 хувиар өсөв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2,935.19 тэрбум ам.доллар байсан бол оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн билээ.

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ. Үүнд:

Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;

Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;

Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;

Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;

Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив багтдаг.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж