Оросын хиймэл дагуул сансарт 85 хэсэг задарчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Оросын хиймэл дагуул сансарт 85 хэсэг задарчээ

Оросын хиймэл дагуул сансарт 85 хэсэг задарчээ

Нууц даалгавар гүйцэтгэж явсан ОХУ-ын нууцлаг хиймэл дагуул дэлхийн тойрог замд задарсныг АНУ-ын сансрын хүчин мэдэгдлээ. Тус хиймэл дагуул задарснаар сансарт аюултай хог хаягдал үүсч, бусад хиймэл дагуулд аюул учруулж байгаа аж.

Энэ нь "Космос 2499" нэртэй хиймэл дагуул юм. АНУ-ын сансрын хүчний 18 дугаар эскадрилийн мэдэгдсэнээр хиймэл дагуул 85 хэсэгт хуваагджээ. Эдгээр хэсэг нь ойролцоогоор 1200 орчим км өндөрт тойрог замд эргэлдэж байгаа бөгөөд шатах хүртлээ 100 жил буюу түүнээс дээш хугацаагаар тэндээ байна.

ОХУ 2013-2015 онд гурван хиймэл дагуул нууцаар хөөргөсний нэг нь "Космос 2499" юм. Анхны нууц хиймэл дагуул “Космос 2491” нь 2019 онд сансарт задарсан. "Космос 2499"-ийг 2014 оны тавдугаар сард хөөргөсөн гэж үзэж байна. Энэ нууцлаг хиймэл дагуул нь хагас жилийн турш ойр ойрхон маневр хийсний эцэст морзын кодоор телеметрийн мэдээллийг дэлхий рүү буцааж дамжуулсан аж. ОХУ бусад хиймэл дагуулыг дагах эсвэл сүйрүүлэх технологийг туршиж байна гэх таамаглалыг энэ үйлдэл нь төрүүлсэн юм.

Тухайн үеийн “Роскосмос”-ын тэргүүн Олег Остапенко “Космос 2499”-ийг “алуурчин хиймэл дагуул” биш гэж хэвлэлийн бага хурлаар дамжуулан дэлхий нийтэд баталж байв. Харин ч энх тайван, боловсролын зорилготой хиймэл дагуул гэж хэлсэн байна.

Хиймэл дагуулын задралын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. “Сансрын хог хаягдалтай мөргөлдсөн гэхээс илүүтэй сансарт хагарсан түлшний сав юм уу бусад системийн алдааны үр дүн байж магадгүй” гэж Сансрын хог хаягдлын шинжээч Брайан Виден хэллээ. Дэлхийн тойрог замд байгаа объектуудыг хянадаг “LeoLabs” компани ч бас үүнтэй ижил дүгнэлт хэлжээ. “Хиймэл дагуулын задрал нь бага эрчимтэй дэлбэрэлтийг харуулж байна” гэж тус компани твиттертээ жиргэсэн юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж