Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар өнөөдөр /2023.02.09/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос батламжилсан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн, баталсан байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. Тус хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг институци бөгөөд 330 гаруй гишүүнтэй.
Ийнхүү Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулснаар 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн удирдлагын асуудал ийнхүү шийдэгдэж, нэг талдаа гарах боломж бүрдлээ.
БОЛОВСРОЛ:
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ