"Монгол Арт" галерейн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй "Нүүдлийн үзэсгэлэн" Төв аймгийн музейд өчигдөр /2023.02.09/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, "Монгол Арт" галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазар, Монголын урчуудын эвлэлийн шагналт, урлаг судлаач О.Сосор, Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын гишүүд, уран бүтээлчид, Аймгийн Нийтийн номын сангийн дарга Зоригтбаатар, Зуунмод сумын ерөнхий боловсролын тавдугаар дунд сургуулийн захирал Д.Хуягбаатар, сэтгүүлчид, зураг хөдөлмөрийн багш нар болон бусад зочид оролцлоо.
"Монгол Арт" галерейтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн 30 гаруй уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж буй "Нүүдлийн үзэсгэлэн" нь хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.
"Монгол Арт" галерейн хамт олон 2023 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд анхны "Нүүдлийн үзэсгэлэн"-гээ Эрдэнэт хотод зохион байгуулсан. Үүний дараагаар /2023.01.30/Дархан-Уул аймгийн музейн танхимд нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэж, 10 орчим уран бүтээлчийн 30 гаруй уран зургийг олны хүртээл болгосон.
Холбоотой мэдээ