Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй гарсан талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
- тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин 2022 оны 1 дүгээр сард 15.1 хувь гарч байсан бол 2023 оны нэгдүгээр сард 12.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурчээ.
Инфляц оны эхний сард 12.3 нэгж хувь гарсны 5.8 (47.3 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.7 ХУВИАР ӨСЧЭЭ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.
2023 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байна.
ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 3.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, 4.71 хувиар өсөв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2, 935.19 тэрбум ам.доллар байв. Оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж мөн нэмэгдсэн.