"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгожээ.
Хоёр дахь шатанд сонгогдсон иргэд энэ сарын 14-15-нд Төрийн ордонд зохион байгуулагдах "Зөвлөлдөх уулзалт-д оролцох юм.
Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм. Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгнө.
Холбоотой мэдээ