Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр маргаашнаас Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, “Монгол Улсын Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байгаа аж.
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
- /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Холбоотой мэдээ