Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлал хийнэ | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлал хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлал хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товложээ. Айлчлалын үеэр хоёр орны визийн хөнгөлөлтийн асуудлыг ярих юм байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард /2022.01.30/ мэдээлэл хийхдээ  Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна" гэсэн юм.

Гадаад харилцааны яамнаас энэ жил хүлээж авах болон төрийн гурван өндөрлөг айлчлах 40 гаруй айлчлал төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал /2021.07.23/ гуравдагч хөрш Япон улс байв. Бүтэн нэг жилээр хойшилсон хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам Токио-2020 олимпийн наадамтай зэрэгцсэн Ерөнхий сайдын айлчлал Монгол Улсын хувьд чухал айлчлал байсан юм.

  • 2019.12.03. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан.
  • 2020.02.28. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан.
  • 2021.07.23. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Arvan baydiin burma. 2023-02-09 202.21.100.50

Oyunerdene e.said Zorigiin heregt tuhain uyiin Erdenetiin udirdlaguud holbootoi gedegiig erunhiid ni hen ch oilgohoor helchihlee. Ugur Nyamdorjiin olon jil bulzaruulsan bantan daa

Avatar

Зочин 2023-02-09 202.9.40.128

Визний асуудал ярих нь ярих л бх ! Юу юугүй бизгүй болохгүй бх л да ! Визгүй болох шат дараалсан арга хэмжээ авна биз, хоёр орны хооронд бизгүй харилцан зорчиход олон хүндрэлтэй асуудал бий, хүн амтай нь харьцуулахад манай иргэд Солонгос улсад хамгийн ихээр оршин суудаг ! Энэ асуудал л хэлэлцээрийн гол хэлэлцэх асуудал болох болов уу !

Avatar

Зочин 2023-02-09 202.126.90.73

НЭГ Л ИХ ШУДАРГА ХҮМҮҮС..ЭНЭ МАН ГЭЖ….ХИЙЖ БҮТЭЖ БУЙ ДААНЧ АЛГА

Avatar

Зочин 2023-02-09 122.201.21.88

Кимчи идмээр санагдсан юм байх даа, туучий чинь, уг нь энд дэлгууруудэд ч зендее л байна даа, кк виз мизхэн ярьсан зугаалга тедий л айлчлал болж а**х вий

Avatar

Иргэн 2023-02-09 202.126.88.237

Виз гэж байхаар харилцан ашигтай хамтарч ажиллая гэж яриач ээ, ховор металлыг боловсруулж батарейны үйлдвэрлэдэг хамтарсан үйлдвэр байгуулъя, УБ хотод метро барья, өмнийн говьд байгаа байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станц байгуулж Оюу-толгой ба Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дундговийг эрчим хүчээр хангах, загас агнуурын хамтарсан хөлөг онгоцтой болж далайн ашиг шим хүртье, Монгол Солонгосын хамтын 4 улиралд ажилладаг жуулчны томоохон бааз байгуулъя гэх мэт томоохон төсөл ярьцгаая,

Avatar

Зочин 2023-02-09 103.212.117.67

Визнээс арай өөр дөнгүүр юм ярих баыгаа даа. Визгүй болгож болохгүй бүгдээрээ дүрвичихнэ шүү.

Avatar

Зочин 2023-02-09 92.182.71.142

Визгүй болбол нэг талаасаа сайхан боловч Монголд ажиллах хүчин байхгүй болчих вий л гэж эмээх юм.

Avatar

Зочин 2023-02-09 103.57.95.34

Валют ховордож төгрөг цаас болж бгаа энэ үед болиосой ямар ч үр дүнгүй айлчлал болоод л дуусна. Хайран валют

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж