Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товложээ. Айлчлалын үеэр хоёр орны визийн хөнгөлөлтийн асуудлыг ярих юм байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард /2022.01.30/ мэдээлэл хийхдээ Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна" гэсэн юм.
Гадаад харилцааны яамнаас энэ жил хүлээж авах болон төрийн гурван өндөрлөг айлчлах 40 гаруй айлчлал төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал /2021.07.23/ гуравдагч хөрш Япон улс байв. Бүтэн нэг жилээр хойшилсон хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам Токио-2020 олимпийн наадамтай зэрэгцсэн Ерөнхий сайдын айлчлал Монгол Улсын хувьд чухал айлчлал байсан юм.
- 2019.12.03. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан.
- 2020.02.28. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан.
- 2021.07.23. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлав.
Холбоотой мэдээ