Хятад: Дэлхийн анхны дэвшилтэт гахайн фермтэй болов

Хятад: Дэлхийн анхны дэвшилтэт гахайн фермтэй болов

Хятад: Дэлхийн анхны дэвшилтэт гахайн фермтэй болов

Хөх мөрний өмнөд эрэгт орших Эжоу хотод дэлхийн хамгийн том гахайн фермийг барьжээ. 26 давхар тус барилга нь гаднаасаа гахайн ферм гэж харагдахгүй. Гэвч энэ бол газар тариалангийн талбай хомс, гахайн махны нийлүүлэлт зайлшгүй шаардлагатай байдаг Хятадын хувьд хамгийн тохиромжтой шийдэл аж.

Лондонгийн цамхаг шиг өндөр тус барилга дотор орвол НАСА-г санагдуулахуйц байдаг гэнэ. Тэнд дүрэмт хувцастай ажилчид өндөр нарийвчлалтай камераар давхар бүрийг хянадаг. Давхар бүр нь өөр өөр зориулалттай ба хээлтэй гахайн талбай, гахай үржүүлэх өрөө, хөхүүлэх цэг, залуу гахайг таргалуулах талбай гэх зэрэг байдаг. Гахайн тэжээлийг өндөр технологи бүхий туузан дамжуургаар дээд давхруудад хүргэдэг аж. Өдөрт 450 гаруй тонн тэжээлийг гахайнуудад нас, жин, эрүүл мэндийн байдлаас нь хамааран өөр өөр хэмжээтэйгээр автоматаар хүргэдэг.

Тус ферм өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оржээ. Удахгүй яг ижил ферм дахин нэгийг нээхээр төлөвлөж байна. Хэрвээ хоёр ферм бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 1.2 сая гахай үржүүлэх юм.

Фермд зөвхөн гахай үржүүлдэг гэх боловч өөр давуу тал ч бий. Тухайлбал, гахайн ялгадасны дөрөвний нэгийг хуурай хэлбэрээр гаргаж авч, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх метан болгон ашиглаж болох юм байна.

Хятадын түүх соёлтой гахай салшгүй холбоотой байдаг. Хөдөөгийн айл өрхүүд эртнээс гахай тэжээж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг байсан. Эрт үед гахайн махыг зөвхөн онцгой тохиолдлуудад л иддэг байжээ. Өдгөө Хятад улс дэлхийн гахайн махны тэн хагасыг хэрэглэдэг гэсэн тооцоолол бий. Тэр бүү хэл гахайн махны үнийг инфляцийн хэмжүүр болгон анхааралтай ажигладаг аж.

Эх сурвалж: THE NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-09 202.21.99.51

гахайг хог идүүлэхгүй бол мах нь илүү дээр байж таараа

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.240

Юу иднэ тийм болно. гахай идсээрээн байгад гахай болсон гятдуд удахгүй дэлхийг идэхнээ

Avatar

Зочин 2023-02-09 202.179.26.153

Komunist uls mundag yumaa

Avatar

Зочин 2023-02-09 184.60.63.245

энэ муусайн х***а нар сүйд хийснээ.

Avatar

Зочин 2023-02-09 203.169.50.246

Хятад улс дэлхийн гахайн махны тэн хагасыг хэрэглэдэг ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2023-02-09 184.60.63.245

тийм их хүн амтай гахайн маханд нугасгүй гэж ойлго.ккк

Avatar

Зочин 2023-02-09 124.158.67.162

Тариалангийн аж ахуйтай улс бэлчээр олдохгүй хэцүү байдаг байх өө

Avatar

unshigch 2023-02-09 78.47.17.199

Монголчууд бол юу ч хийж чадахгүй. 32-жил авилга ч хулгайчаар'-дүүрч ард түмэндээ худалаа хэлсэн улс төрчид. хэзээ ч сэхэхгүй, улам л мөхөж байна даа.

Avatar

Д Баярсайхан 2023-02-09 202.9.46.70

Монголчууд 30 жилд;1 сайхан малын ферм барих боломж байлаа…харамсалтай нь хэрүүл,маргаан болж,ардчилал – алагчлал боловоо..
хөөрхий …харамсаж..

Avatar

Багш 2023-02-09 66.181.180.107

Эмээлт гэж хачин газар. Ерөнхийлөгч олон жилийн туршлагатай хүнсний үйлдвэрээр явахаас илүүтэй тэр Эмээлт, Хүчит шонхор захуудаар явж бодит байдалтай танилцвал арай бодитой болох юм шиг. Өгөөж үйлдвэр бол тэртэй тэргүй тогтсон сьандарт бариад явдаг үйлдвэр. Харин хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа Эмээлт мал нядалгааны газарт очиж танилцах ёстой. Төнд жтнхнээсээ хмуудал байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж