2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 405,588,276 төгрөгийн үнийн дүн бүхий 3,910,207 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +12.52%), "Монгол керамик" ХК (KEK +8.33%) болон "Түшиг Уул" ХК (TUS +7.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -13.04%), "Силикат" ХК (SIL -10.53%) болон "Э-Транс ложистикс XК (ETR -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,733 ширхэг нэгж эрхийг 10,295,195 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 6,000 ширхэг үнэт цаасыг 599,160,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бондыг 384,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.39 хувиар буурч, 37,654.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,770,698,289,608 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ