"18 настай хүүхэд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан" | News.MN

"18 настай хүүхэд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан"

"18 настай хүүхэд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан"

"18 настай хүүхэд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан"
Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.02.09/ мэдээлэл хийлээ.

"Ээжүүдийн төлөөлөл" фэйсбүүк группийг админ А.Дөлгөөн:
-Би ээж, хоёр настай охинтойгоо амьдардаг. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан есөн хувьд багтсан ээж байна. Энэ шударга бус асуудалтай санал нийлэхгүй байсан учраас өөртэйгөө ижил асуудал үүссэн ээжүүдтэй нэгдэж, мянгуулаа болсон. "Бид ориловч, төр дүлий" гэдэг үгийг онцолж байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг нь хүүхдүүд эзэлдэг. Эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхчүүдийн тоог нэмэхээр энэ тоо 50-иас дээш хувийг хол давна. Энэ олон хүнийг төлөөлж, үгээ хэлэхийг хичээж байна. Бид олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн боловч төрөөс ямар ч арга хэмжээ авахгүй байна.
Бид 5000 төгрөг цуглуулж, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.

Миний ард байгаа 4000 гаруй ээжийн төлөөлөл анхан шатны нэгжээс нь эхлэн бүх байгууллагад өргөдөл, гомдол хүргэсэн. Ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас Төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байна. Бид хоёрдугаар сарын 8-наас өмнө бүртгэлтэй байр, машинаа хамаатан садныхаа нэр дээр шилжүүлж байж хүүхдийн мөнгөө авах юм шиг мэдээллийг албаныхан өгч байна. Шинэчлэгдсэн мэдээллийн дагуу 90.8 хувьд иргэдийн дансанд хүүхдийн мөнгийг олгосон байна. Өмнө нь мэдээлэл хийхдээ "18 нас хүрээгүй хүүхэд тусдаа өрх тусгаарлаж, бүртгүүлээд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан байна. Энэ тооцооллын алдаа юу. Хүүхдийн мөнгө хүрэх ёстой хүндээ хүрээгүй байгаагийн нэг жишээ. Энэ бол алдаа. Ийм алдаа гарсаар байхад хүүхдийн мөнгөө олгосоор л байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2023-02-09 101.143.211.163

Гишүүд огцор

Avatar

Зочин 2023-02-09 202.131.225.242

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл:
Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Төр үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэ.

Avatar

1өо 2023-02-09 133.106.136.17

дүү нь 18 хүрээгүй бол авах л ёстой бишүү

Avatar

Zochin 2023-02-09 103.57.94.150

sudalgaagaa sain hii l dee. bair, mashin, ajiltai gd huuhd.n mungu uguhgui bga bol olson mungunii heden huvi n zeelend yav.d hed uldej bna gsn tootsoololoo gargal da. uldsen mungu n hooloo ch avch chadahguil bna shd. ene ih utaanii uer huuhed bnga haniad hurch uvduj bur haniad gdg uvchin bur hunderch hurdeg bolloo, odoo yumnii une usuud em taria yamar uentei bga bile. nuursee huvaaj idchiheed ichihgui huuhd.n mungunuus humsalna.

Avatar

Зочин 2023-02-09 192.82.65.10

Монголын ирээдүй хүүхдүүдийг битгий ялга.

Avatar

Zochin 2023-02-09 178.5.73.110

huuhdiin mungu halamj bish. Europd Germand gehen huuheded tursunuus n ehleed 27 nas hurtel huuhded180aas 250 euro sar bur olgodog shude .700gaas 900 Mangan tugrug sar bur huuhdiin dansand ordog.Mongol maan arail bna.100han myngan tugrugun deer

Avatar

Зочин 2023-02-09 103.161.242.90

Huuhdiin mungu halamj bish. Ugvul bugded ni ug. Ugui bol bugded ni bitgii ug. Yagaad bi eruul saruul Batiin huuhded mungu uguhiin tuluu udur shunugui ajillah yostoi yum be.

Avatar

Зочин 2023-02-09 202.126.93.78

Хэдэн хүүхдүүдтэйгээ ээжийнхээ бүртгэлд бүртгүүлэхээс дээ тэгж байж хамрагдах юм шиг байна даа

Avatar

Тэрсүүд 2023-02-09 202.126.89.202

улс орныхоо иргэдийг ядуу дорой амьдар, тэгвэл чинь харж үзэж тэтгэе. өөрсдийгөө болгож чадаж байгаа бол хохь чинь хүүхдэд чинь мөнгө өгөхгүй. ирээдүйд Монголд гомдоод гадаадын иргэн болог. гэсэн санаа байна уу? тэр хүүхдүүд монгол улс намайг хүн гэж тоож үздэггүй байсан гэсэн ойлголттой өсөх байх даа. ээ бурхан минь

Avatar

Оноч 2023-02-09 202.5.205.85

ёооё айлаашд. Дүүгийнхээ хүүхдийг гаргачихсан юм байх гэж буруу ойлгоод.

Avatar

Хүүхэд ямарч буруугүй 2023-02-09 192.82.92.204

Энэ ээжүүдийг дэмжиж байна, ер нь хүүхдийнхээ төлөө эхчүүд л явж тэмцэж чадна, та бүхэнд амжилт хүсье. Хүүхэд бүр тэгш эрхтэй тэднийг ялгаварлан гадуурхаж болохгүй, хүүхэд ямарч буруугүй, тэднийг ялгаварлаж болохгүй.

Avatar

Зочин 2023-02-09 202.9.40.42

Хасагдсан хүүхдүүд 9% гэдэг худлаа байхаа. Итгэхгүй байгаа. Миний ойр тойронд лав бүгд хасагдсан.

Avatar

АРАА Ч ДЭЭ. 2023-02-09 202.179.27.121

ҮХРИЙН ЧИХЭНД ЭЭМЭГ ЗҮҮХ БОЛОХООР ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР НЬ ГАРГААД ИРНЭ….

Avatar

Зочин 2023-02-09 202.126.89.13

Энэ цахим гэдэг үнэн шогийн юм. Чадахгүй бол хийх хэрэггүй зүгээр л хуучин хэл амгүй хороо багийн дарга нарт даатгачих байсан юм. Сангийн сайд, Ерөнхийлөгч бүгд ирээдүйн хөрөггө оруулалт гэж бүлтрээд байснаа одоо болохоор халамж гэнэ. 91 хувь нь халамж авах хэмжээгд хүртэл ядуурсан бол удирдагч нарын муугийнх. Халамж юм чинь ҮХЦэц зөрчөөгүй байна гэнэ. ХЭҮК дуугүй суугаад байдаг хачирхалтай. Хууль хэлэлцэгдэж байхад уг нь энэ байгууллага хүний эрх зөрчигдсөн байна гэх байсан. УИХ-аас томилогдсон

Avatar

МАН 2023-02-09 66.181.183.186

Манай Ардын Намынканд гадуурхагдсан муусаан 9% -нхан

Avatar

Зочин 2023-02-09 66.181.168.199

ганц хүүхэдтэйгээ 2 лаа амьдардаг. хамаатны дүү ч манай хаяган дээр бүртгэлтэй, гэтэл тэр хүний орлогыг минийхтэй нийлүүлээд 50 сая хүрсэн гээд хассан. байр орон авч чадахгүй учраас айлд сууж байгаа хүн тусдаа амьдралтай, бид ч тусдаа амьдралтай. гэтэл орлогыг нь нийлүүлээд бүүр нэг гэр бүл болгоод хаслаа,

Avatar

зочин 2023-02-09 202.131.245.69

баг, хорооны Засаг даргын хүн ам, өрхийн бүртгэлийг УБЕГ болон бусад хүнтэй холбоотой бүртгэлтэй тулгахад л ийм зөрүү / далд хөрөнгө, орлого гарч ирж байна. нөгөө талаас анхан шатны буюу тухайн чиглэлээр бүртгэл хөтөлсөн төрийн байгууллага, ажилтны ажлын хариуцлага тааруу байгааг харуулж байна. эцэст нь энэ бүх бүртгэлийг нэгтгэх прогарммыг зохиосн хүмүүс чадвар тун тааруу гэдгээ нотолсон. Одоо иргэн өөрөө өөрийнхөө энэ тэнд бүртгүүлсэн бүртгэлээ зөв, буруу эсэхээ нотлох л үлдлээ.

Avatar

Зочин 2023-02-09 192.82.66.8

Орлогогүй хүн бол аль ч айлд хүүхэд байдаг. Тийм болохоор хүүхэдтэй айлын хүүхэд бүр тэтгэмж авах ёстой. Ялгаварлан гадуурхалаа зогсоо, хүүхдийн төлөө Засаг ажиллаж байгаа түүнийгээ нотолж хүүхэд бүрт мөнгө олго

Avatar

Зочин 2023-02-09 66.181.182.168

manaih 4 huuhedtei udahgui 5 bolno.manai nuhur gantsaaraa ajil hiideg.tegehed manai orlogiig 40 say gj gargasan.yaaj iim dugnelt hiideg bna.

Avatar

зочин 2023-02-09 202.131.245.69

уг нь хүүхдийг сайхан амьдруулах зорилготой л төрүүлэх хэрэгтэй. ядуу тарчиг хэцүү амьдрал байгаа бол төрүүлэхгүй байх ёстой.

Avatar

Зочин 2023-02-09 122.201.24.200

Ajil olj hii, za yu

Avatar

Зочин 2023-02-09 202.55.188.117

Хүүхдийн мөнгө өгөөд улс орон ядуурна гэж байхгүй монголын хүн амын өсөлт буурах үедээ орчлоо дэлхийн улс орнууд хүн амаа тогтвортой байлгах зорилттой байна дэлхийд хүн амын өсөлтыг африк исламын улс орнууд хэт өсөлтөөр тэргүүлж хаа сайгүй олшроод ирлээ

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2023-02-09 64.119.29.63

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ӨГВӨЛ БҮГДЭД НЬ ӨГ ЭСВЭЛ БҮГДИЙГ НЬ ЗОГСОО БОЛЬ. ЭСВЭЛ 80 ТӨГРӨГ БОЛГООД БҮГДЭД НЬ ӨГ!!! ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛ БОДОЖ ТӨЛӨВЛӨЖ ЧАДАХГҮЙ ТООЦООЛОЛ ХИЙДЭГ САНГИЙН ЯАМНЫХАНЫГ БҮРЭН ДҮҮРЭН ЭРҮҮЛ УХААНТАЙ ЭСЭХИЙГ НЬ ШАЛГА!

Avatar

Зочин 2023-02-09 66.181.168.199

ганц хшшхэдтэйгээ – лаа амьдардаг6 хамаатны днн ч манай хаяган дээр бүртгэлтэй6 гэтэл тэр хүний орлогыг минийхтэй нийлүүлээд 50 сая хүрсэн гээд хассан. байр орон авч чадахгүй учраас айлд сууж байгаа хүн тусдаа амьдралтай, бид ч тусдаа амьдралтай. гэтэл орлогыг нь нийлүүлээд бүүр нэг гэр бүл болгоод хаслаа,

Avatar

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ГИШҮҮН 2023-02-09 122.201.24.152

БАС УЛНЫ НЭГНЭЭ МАТААД БАЙГАА ЮМАА !!! ЗАДАРСАНДАА 18 НАСТАЙ ЭЭЖ БОЛЖ ХЭДЭН ЦААС ОЛЖ АМЬДРАЛДАА НЭМЭР БОЛОХ ГЭЖ АРГАА БАРЖ БАЙХ ВЭ !!!

Avatar

zochin 2023-02-09 202.126.89.159

яагаад хүний бичсэн юм устгаад бна

Avatar

Зочин 2023-02-09 202.126.93.78

Тэгдэгийн эд нар нөгөө батлагдаагүй хуулиа хэрэгжүүлээд эхэлсэн байна лээ МАН-ын эсрэг юм бичихээр устгаад байгаа

Avatar

zochin 2023-02-09 202.126.89.159

Ер нь энэ хэрүүл уруултай мөнгийг бүү өг боль наадах мөнгө бууухыг хүлээгээд х***а нар сууж байдаг юм билээ хүүхдийн мөнгө буухад сайхан шүү маш их орлого зүгээр хогоор олдог гээд инээгээд бж байдаг шүү
Зөвхөн зорилтот бүлгэд өг бүр сонгууль бодоод байвал бүгдыг 20 болго гүйцээ яадаад бх юм юу байнаа

Avatar

Зочин 2023-02-09 202.126.88.206

Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэж үг бий.Түүн дээр
"Монголчууд ХАЛАМЖИНД НУГАСГҮЙ" гэх үг нэмэгджээ !

Avatar

Idukagiin eej 2023-02-09 192.82.86.151

Энэ бол халамж биш шүү хөөе. Монголоос бусад бүх оронд хүүхдийн мөнгө гэж байна. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалж хуримтлуулж байгаа мөнгө болхоос өөрийгөө тэжээх гэж 100к төлөө үхэн хатан авий гээд дайраад байгаа юм биш шүү

Avatar

зочин 2023-02-09 202.131.245.69

энэ халамжийн мөнгө ш дээ. хүүхдээ тэжээх чадваргүй орлого хэт бага, амьдралаа мөд дээшлүүлж чадахгүй гэсэн хэсэгт олгож байгаа мөнгө. гайгүй амьдралаа аваад явж байгаа гэсэн 9 хувьд нь өгөхгүй гэсэн ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж