Бид 5000 төгрөг цуглуулж, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.
Миний ард байгаа 4000 гаруй ээжийн төлөөлөл анхан шатны нэгжээс нь эхлэн бүх байгууллагад өргөдөл, гомдол хүргэсэн. Ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас Төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байна. Бид хоёрдугаар сарын 8-наас өмнө бүртгэлтэй байр, машинаа хамаатан садныхаа нэр дээр шилжүүлж байж хүүхдийн мөнгөө авах юм шиг мэдээллийг албаныхан өгч байна. Шинэчлэгдсэн мэдээллийн дагуу 90.8 хувьд иргэдийн дансанд хүүхдийн мөнгийг олгосон байна. Өмнө нь мэдээлэл хийхдээ "18 нас хүрээгүй хүүхэд тусдаа өрх тусгаарлаж, бүртгүүлээд дүүгийнхээ ээж нь болж хүүхдийн мөнгөө авсан байна. Энэ тооцооллын алдаа юу. Хүүхдийн мөнгө хүрэх ёстой хүндээ хүрээгүй байгаагийн нэг жишээ. Энэ бол алдаа. Ийм алдаа гарсаар байхад хүүхдийн мөнгөө олгосоор л байна гэв.
Холбоотой мэдээ