Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүд мэдээлэл хийнэ

Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүд мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.02.09/өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • “Сити тауэр”-т “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Үнэт цаасны зах зээл ба боломж” сэдвээр “Өлзий энд ко Капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяртай хийх уулзалт зохион байгуулна.

10.00 ЦАГТ:

  • МУИС-ийн номын санд “Рамсей-120” эрдэм шинжилгээний хурал болно. МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран зохион байгуулж буй семинарт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцож “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлох”, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага” зэрэг сэдвээр илтгэл тавина.

 11.30 ЦАГТ:

  •  “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

14.00 ЦАГТ:

  • Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын шилдэг бүтээлийн "Арт-крафт-2023"-ын нээлт эцэг, эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөлд зориулан болно.  
  • Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Хуралдаанаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг мөн АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж