Сакуражима галт уул дэлбэрлээ

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Сакуражима галт уул дэлбэрлээ

Сакуражима галт уул дэлбэрлээ

Кагошима мужийн Тарумизу хот дахь Сакуражима галт уул өчигдөр /2023.02.08/ дэлбэрчээ. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр сараас хойш галт уулын Шова тогоонд болж буй анхны дэлбэрэлт юм. Орон нутгийн цаг агаарын ажиглалтын газар галт уулаас хоёр км-ийн радиуст байгаа хүмүүсийг пирокластик урсгал болон чулуулгийн уналтаас сэрэмжлүүлэв.  Кагошимагийн цаг уурын албанаас мэдээлснээр, дэлбэрэлт өглөөний 10:52 цагт ажиглагдсан бөгөөд утаа, лаваа 1000 метрийн өндөрт хүртэл цацалжээ.

Нэгдүгээр сарын 14-нд уул бага зэрэг хавагнасан байгааг Цаг уурын алба илрүүлсэн байна. Энэ нь дэлбэрэлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч хаван гэнэт намжих үед илүү том дэлбэрэлт болох магадлал нэмэгддэг аж.

Сакуражима галт уул нь Кюүшюгийн Осуми хойгтой холбогддог. 1914 оны дэлбэрэлтийн үеийн лаавын урсгал нь галт уулыг Осуми хойгтой холбосон. Сакуражима бол Японы хамгийн идэвхтэй галт уул бөгөөд өндөр нь 1117 метр. МЭ 708 онд анх удаа дэлбэрэлт бүртгэгдсэнээс хойш ойр ойрхон дэлбэрч байжээ. Харин Шова тогоо нь 2006-2018 оны хооронд идэвхтэй байсан. Гэхдээ ихэнх дэлбэрэлт нь зөвхөн галт уулын оргилд нөлөөлдөг аж.

1946 оноос хойш лаавын урсгал гараагүй ч Сакуражима галт уулын идэвхжил ойр орчмын газарт нөлөөлсөөр байна. Тухайлбал, дэлбэрэлтээс үүдэлтэй үнс нь газар тариаланг сүйтгэж, замын хөдөлгөөнд саад учруулсан бол 1980 онд арлын цахилгааны сүлжээнд богино холболт үүсгэж байсан.

 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж