Амь үрэгдсэн хүний тоо өссөөр 16 мянгад хүрч байна

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

LiveАмь үрэгдсэн хүний тоо өссөөр 16 мянгад хүрч байна

Амь үрэгдсэн хүний тоо өссөөр 16 мянгад хүрч байна
15 : 55
2023-2-9

Гамшгаас 3 хоногийн дараа Сирид хүмүүнлэгийн анхны цуваа хүрлээ

Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Сирийн баруун хойд хэсэгт хүмүүнлэгийн анхны цуваа хүрчээ. Сүүлийн 11 гаран жилийн хугацаанд иргэний дайны хөлд Сирид эрүүл мэнд, онцгой байдал, дэд бүтэц маш ихээр хоцрогдож, муудсан. 

Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул нас барагсдын тоо өссөөр байна. Одоогийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 16 мянга дөхсөн бөгөөд Туркэд 12873 хүний цогцсыг нурангиас татаж гаргасан бол Сирид хохирогчдын тоо 3000 дөхжээ.

Эх сурвалж: Reuters

14 : 14
2023-2-9

Сирийн 300 иргэний цогцсыг Турк улсаас эх оронд нь авчрав

Даваа гаригт болсон хүчтэй, хоёр газар хөдлөлтөд Турк улсын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн сиричүүдийг өчигдөр эх оронд нь авчирчээ. Нурангид даруулж амь үрэгдсэн 300 сири иргэний цогцсыг Турк улсаас Баб аль-Хава хилийн постоор оруулж ирсэн байна. 

Газар хөдлөлтийн дараа дэлхийн 50 шахам улсаас Турк руу аврах баг, тоног төхөөрөмж илгээж, тусламжийн мөнгийг хандивлаж байгаа ч адилхан гамшигт өртсөн Сири улс анхаарлын гадна үлдсэн мэт байна. 

Одоогийн байдлаар 15 мянга гаруй хүн газар хөдлөлтөд амь үрэгдсэнийг баталгаажуулаад байгаа бөгөөд 12 мянга гаруй нь Турк улсад байна. Харин Сири улсад аврах ажиллагаа удаашралтай байгаагаас нас барсан хүний тоо харьцангуй бага буюу 3000 шахам байгааг эх сурвалжууд онцолжээ. Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс олон улсад хандан Сири улсад туслахыг уриалж байна. Сирид 12 жил үргэлжилсэн дайны улмаас хэдийнэ хүмүүнлэгийн гамшигт өртсөн гэдгийг ажиглагчид онцолжээ. 

Эх сурвалж: CNN

12 : 04
2023-2-9

16 нярайг ерөнхийлөгчийн онгоцоор тээвэрлэн Анкарад аваачив

Турк болон Сирийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаас олдсон хараа хяналтгүй нярай хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэн Анкара хотын эмнэлэгт авчирчээ. Туркийн ерөнхийлөгчийн онгоцоор 16 нярайг Кахраманмарас хотоос Анкара руу тээвэрлэсэн байна. Эдгээрээс хоёр нярайг нурангин дороос аварсан бол үлдсэн нь харах хүнгүй ганцаараа олдсон аж.

Газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд ашиглахаар Туркийн ерөнхийлөгчийн онгоцыг бэлэн байдалд оруулсан.

Мөн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр долоо хоногийн хугацаатай улс даяар гашуудал зарлалаа.

Турк, Сирийн ард иргэдэд гашуудал илэрхийлэх үүднээс Израиль, Босни улсуудад барилгуудыг гэрэлтүүлж байна. 

Эх сурвалж: Dailymail.co.uk

11 : 52
2023-2-9

Аврах ажиллагаа үргэлжлэхийн хэрээр хохирогчдын тоо өсч байна

Турк, Сири улсад болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо одоогоор 15 мянгыг даваад байна. Тодруулбал, Турк услад 12391 хүн нас барсныг олж гаргасан бол Сирид амь үрэгдэгсдийн тоо 2992-д хүрчээ. 

10 : 42
2023-2-9

Эрдоган газар хөдлөлтөд сүйдсэн Хатай мужид очжээ

Турк, Сирийн нутагт газар хөдлөлтөд олон мянган барилга нурсан бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 50 шахам улсаас аврах багаа үнэрч нохдын хамт Турк улс руу илгээсэн боловч туркчууд аврах, эрэн хайх ажиллагааг удаашралтай байгааг шүүмжилж, бухимдаж байна. Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед ашиглахаар иргэдээс хураасан "газар хөдлөлтийн татвар"-тай. Тиймээс Туркийн ерөнхийлөгч байгалийн гамшигт урьдчилан бэлдэх боломжгүй гэж мэдэгдсэн нь туркчуудын бухимдлыг төрүүлжээ. Өмнө нь Истанбул хотын ойролцоо 7.4 магнитуд газар хөдөлснөөс 18 мянга орчим хүн амь үрэгдэж байв. Харин НҮБ-аас тооцоолсноор энэ удаагийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 20 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. 

Хоёр орны газар нутагт 7.8 магнитудын хоёр газар хөдлөлт болсноос амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 12 мянгад хүрээд байгаа юм. Энэ нь 2011 оны гуравдугаар сард Японд 9.0 магнитуд газар хөдөлж, цунамийн гамшиг болсноос 20 мянган хүн амь үрэгдсэнээс хойших хамгийн олон хүний амийг авсан гамшигт тооцогдож байна.

Барилгын нурангид дарагдсан хүмүүс нөхцөл байдлаасаа шалтгаалан аврагдах хүртлээ хэдэн өдрөөс хэдэн долоо хоногоор амьд тэсэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Аврагчид нурсан барилгуудыг ухахдаа хүний ​​гинж үүсгэж, тусламж гуйхыг сонсох найдлагатайгаар чимээгүй байхыг уриалж байгаа аж. Олон барилга нурсны дээр үлдсэн барилгууд нь нурах эрсдэлтэй тул иргэдийн нэлээд хэсэг нь хоргодох газруудад төвхөнөсөн ч автомашиндаа тэр ч бүү хэл гадаа хасах хэмийн хүйтэнд хөнжлөөр ороогоод хоног төөрүүлэхэд хүрч байгаа аж. “Манайд майхан, халаалтын зуух, юу ч байхгүй. Манай хүүхдүүдийн биеийн байдал тааруу байна. Бид бүгд бороонд норж, хүүхдүүд маань хүйтэнд гадаа байна. Бид өлсгөлөн, газар хөдлөлтөөс болж үхэхгүй. Харин хүйтэнд хөлдөж үхэх болно. Ийм байж болохгүй. Хэн ч тусламж явуулахгүй байна" гэж 27 настай Айсан Курт ярьжээ.

Нөгөө талд Туркийн ерөнхийлөгч газар хөдлөлтөд хамгийн их сүйдсэн Хатай мужид очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тус мужид 3300 гаруй хүн нас барсныг тогтоогоод байгаа бөгөөд орон сууцны хорооллууд бүхлээрээ нуржээ. 

Тус мужийн оршин суугчид засгийн газраас тусламж үзүүлэхдээ удаан байгааг шүүмжилжээ. Харин Эрдоган аврах ажиллагаанд алдаа доголдол гарч байгааг хүлээн зөвшөөрөөд Хатай нисах буудлын онгоцны замууд газар хөдлөлтөд сүйдсэн учраас тусламж хүргэхэд хүндрэл учирч байгааг тайлбарлажээ. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

09 : 01
2023-2-9

НҮБ: Нас барсан хүний тоо 20 мянгад хүрнэ

Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдлөлтийн улмаас дор хаяж 12,000 хүн нас барсан нь батлагдсан. НҮБ-аас хоёр улсад газар хөдлөлтийн гамшигт нас барсан хүний тоо 20 мянгад хүрэх магадлалтай гэж тооцоолжээ.

Гамшгийн дараа онцгой байдлын албаны хариу арга хэмжээ хэтэрхий удаан, засгийн газар бэлтгэл муутай байсан гэж шүүмжлэгчид мэдэгджээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч одоо нөхцөл байдал "хяналтад байгаа" гэж мэдэгдэв. Тэрбээр байгалийн гамшигт бэлтгэх боломжгүй гэж мэдэгджээ.

Ойролцоох Сирид олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас тус улсын дэд бүтцийг сүйтгэж, тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж