Туркийн зүүн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 9000 давжээ. Энэ талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн Лхагва гаригт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хатай хотод ажиллахдаа мэдэгдэв.
“TRT” телевизийн мэдээлснээр, тэрбээр “Одоогийн байдлаар амиа алдагсдын тоо 9057-д хүрч, 52979 хүн бэртэж гэмтээд байна. Нийт 6444 барилга байгууламж эвдэрч сүйдсэн" гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ