Speak out: Машины цахим гэрчилгээний талаар мэдээлэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Speak out: Машины цахим гэрчилгээний талаар мэдээлэлгүй байна

Speak out: Машины цахим гэрчилгээний талаар мэдээлэлгүй байна

Жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID чипийг энэ оны эхний улиралд багтаан автомашинд суурилуулахаар болсон. Ингэхдээ төлбөр авахгүй, иргэдэд чирэгдэлгүй зохицуулна гэж ЗТХЯ мэдээлсэн.

Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөр төлж наалгах юм.

Ингээд иргэд хэр мэдээлэлтэй байгаа талаар тодрууллаа.  

Иргэн Х.Батжаргал "Энэ талаар мэдээлэл одоохондоо байхгүй байна. Гэхдээ нэвтрүүлэх нь нэг талаараа ямар нэг асуудалтай жолооч нар хариуцлагаа хүлээгээд торгууль, татвараа төлөх нь зөв. Харин нөгөө талаасаа хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах байх. Энэ тухай хуулиар хэрхэн зохицуулагддагийг нь хэлж мэдэхгүй байна. Хэрэв нэвтрүүлбэл түгжрэл буурна гэж бодож байна" гэв.

Харин иргэн Д. Бат-Ирээдүй “Автомашины цахим RFID чипний талаар ямар ч мэдээлэлгүй байна. Тэгэхдээ цахим системийг нэвтрүүлбэл түгжрэл багасна гэж үзэж байна. Өөр түгжрэлийг багасгах оновчтой арга байхгүй. Нэг эрсдэл нь гэвэл IT талын мэдлэгтэй хүмүүс хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг мэдэх боломж бүрдэх байх” гэсэн юм. Мөн иргэн Ч.Энхцэцэг “Одоохондоо энэ талаар огт мэдээгүй байгаа ч зөв гэж бодож байна. Хэрэв нэвтрүүлбэл түгжрэлд тодорхой хэмжээнд нөлөөлж магадгүй” гэлээ.

"НЭГ САЯ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД RFID ЧИП ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ СУУРИЛУУЛНА"

RFID буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэнэ. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирч, тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангана гэж үзэж байгаа юм.

Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг.

Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип цахим гэрчилгээг суурилуулна. Ингэхдээ нийслэлд RFID уншигчийг 161 цэгт суурилуулах юм. Монголд тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг. Харин 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлдөг гэдгийг албаныхан тодотгож буй.

"СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД RFID ТЕХНОЛОГИ АШИГЛАХ НЬ  ТОХИРОМЖТОЙ ГЭЖ ЗӨВЛӨСӨН"

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан:

-Энэ системийг анх олон улсад 1950 оноос нэвтрүүлж, хөгжингүй орнууд одоо ч ашигладаг. Зам тээврийн салбарт энэ технологийг 2012 оноос судалж, 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологи ашиглах нь хамгийн тохиромжтой гэж зөвлөсөн байдаг.

RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотлосон.

Одоогоор замын хөдөлгөөний дүрэм журам хэвээр үйлчилж байгаа. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ” гэж мэдээлсэн.

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж