Аврагч Балу, Марта хоёрын түүх

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Аврагч Балу, Марта хоёрын түүх

Аврагч Балу, Марта хоёрын түүх
Байгалийн гамшигт өртсөн Туркийн ард түмэнд туслаж, олон орны аврагчид тэнд ажиллаж байгаа билээ.  Дэлхийн 40-өөд орны аврагчидтай Монголын аврагчид мөр зэрэгцэн, газар хөдлөлтөд нэрвэгдсэн туркчуудад туслаж буй юм. Мөн тэнд дэлхийн шилдэг үнэрч ноход аврах ажиллагаанд оролцож буй. Барилга, байшингийн нуранги дороос хэн нэгнийг олоход аврагч нохойн үүрэг их.
Эрэлч нохой эзнийхээ хамт утас үзэж буй хөөрхөн зураг сошиалаар цацагдсан. Олон ч лайк, шейр цуглуулжээ.  Балу, Марта хоёр байгалийн гамшигт өртсөн Туркийн ард түмэнд туслахаар 35 аврагчийн хамт эх орноосоо ниссэн. Тэнд, тэднийг амаргүй хүнд нөхцөл хүлээж буй. Дэлхийн олон орны аврагчид, үнэрч нохдын хамт  байгалийн гамшиг өртөж, нурангинд дарагдсан олон мянган хүнийг олно, аварна.
Балу гурван настай. Онцгой байдлын ерөнхий газарт хоёр жил аврах үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг "Маугли" гэх хүүхэлдэйн киноны баавгайтай адилхан учир эзэн нь ийнхүү нэрлэжээ.   Анх удаа гадагшаа нисч, анх удаа газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тэр туслах юм. Түүнд энэ нь туршлага, эзэнд нь чадвар хуримтлуулахад нэг талаар нэмэр болно.
Балу нэг үнэр авсан бол тасралтгүй хайж олоод хуцаж дохио өгдөг онцгой чадвартай. Анх тэр харанхуй, жижиг, давчуу газраас их айдаг нохой байжээ.
Харин аажмаар тэрхүү айдас нь алга болсон тухай эзэн нь хэлэв. Балутай хамт үүрэг гүйцэтгэхээр хамт Марта явсан юм. Түүнийг гуравдугаар сард төрсөн учир ийн нэрлэжээ. Марта одоо таван настай. Балугаас хоёр ах, багагүй туршлагатай гэсэн үг. Аврах үйл ажиллагаанд 2019 оноос хойш явж, Тэрэлжид алга болсон олон хүнийг олсон онцгой чадвартай нохой.
Мөн 2019 онд хүчний байгууллагын дунд болдог үнэрч нохдын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. Тийм учраас түүнд Турк явж байгалийн гамшигт нэрвэгсдэд туслах хариуцлагатай бөгөөд хүнд үүрэг ногджээ.
Түүний эзэн "Би нохойтой долоо дахь жилдээ ажиллаж байна. Нохойтой ажиллана гэдэг маш олон давуу талтай. Нохой бол хүн ойр байж харьцах тусам эзэндээ үнэнч болдог амьтан" тухай ярьсан байдаг.
Н.УЯНГА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж