Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав | News.MN

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 1 сарын дүнгээр 1765.7 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн дүн юм.

Экспортод нийлүүлсэн барааны 99.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам.доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлсэн байна. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлжээ.

2023 оны эхний 1 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 99.9 хувийг Туркэд, самнасан ноолуурын 92.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 77.2 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцарьт 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 688.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар буюу 23.6 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 2.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг реимпорт эзэлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 104.5 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 180.2 сая ам.доллар  буюу 26.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 159.6 сая ам.доллар буюу 88.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 72.9 сая ам.доллар буюу 10.6 хувь,

авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 144.2 сая ам.доллар буюу 21.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 47.3 сая ам.доллар буюу 6.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 37.3  сая ам.доллар буюу 5.4  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 878.4 мян.ам.долларын бараа импортолжээ. Барааг гарал үүслийн орноор авч үзэхэд, АНУ-д 82.2 хувь, БНПУ-д 5.6 хувь, Энэтхэг-д 4.2 хувь, Япон-д 3.9 хувь, Итали-д 1.8 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал Нидерландад 89.0 хувь, АНУ-д 9.2 хувь, БНХАУ-д 1.8 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 7.5 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 49.9 хувь, Австралид 20.0 хувь,  АНУ-д 19.9 хувь, Энэтхэг-д 1.9 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 42.6 хувийг БНСУ-аас, 23.1 хувийг Австралиас, 11.8 хувийг Гүржээс тус тус олгосон байна.  Нийт 15.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 79.1 хувь, Казакстан-д 17.1 хувь тус тус ногдож буй аж.

Манай улс дэлхийн 105 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.8 хувь,  ОХУ-д 29.2 хувь;  Япон-д 9.7 хувь; БНСУ-д 3.5 хувь;  АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.5 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-09 139.5.216.213

баялагаа гаргадаг экспорт кккк

Avatar

Зочин 2023-02-09 192.82.89.37

Үнэ өсөөд төгрөг унаад байх юм
Энэ нь иргэдэд хүндрэлтэй

Avatar

ДБаярсайхан 2023-02-09 202.9.46.70

Өрийг өрөөр төлдөгөө болимоор юм Иргэдийн амьдрал хүнд ,юмны үнэ өсөөд ,өөрсдийн хийж байгаа зүйлсээ дэмжиж ажиллая…!?

Avatar

Иргэн 2023-02-09 64.119.25.17

Экспорт нь даваад байхад зардлаа байнга бонд гаргаж нөхөөд байх юм.

Avatar

Зочин 2023-02-09 64.119.24.128

ЗГ 2022 ОНД 603 САЯ $ авсан байна. юунд зарцуулсан бэ. Төсвийн цоорхой нөхсөн үү. 2023 он гарснаас хойш 563.2 сая $ НҮҮРС зарсан байна. энэ мөнгө хаачив. Мөнгөний бодлогоо ойлгохгүй инфляци эдийн засаг мэдэхгүй боловсролгүй ерөнхий сайдтай байх ч хэцүү байна

Avatar

Зочин 2023-02-09 192.82.87.134

Луйвардаж өр үлдээсэн хулгайчуудын өрийг дөнгөж дуусгаад байна. Одоо энэ хүнд үеийг туулах л үлдэж байна. Дараа нь гэгээн ирээдүй хүлээж байна.

Avatar

Зочин 2023-02-09 192.82.82.254

Хятад 0 ковидтой, урд хил хаалттай үеийн "Худалдааны баланс" шүү. Манайд "МАНгар"-уудын мэргэн менежментээс болж худалдааны баланс эерэг гараад байгаө зүйл огт биш. Үнэндээ импортыг орлосон, экспортыг дэмжсэн бодлого одоогоор лав алга шив дээ!!!

Avatar

Зочин 2023-02-09 192.82.67.127

Нийтлэлээ илүү өргөн судалгаа далайцтай бичих хэрэгтэй байсан даа. Экспорт импортоос 390 сая доллар давсан юм бол яагаад долларын ханшаа өдөр бүр 2-3 төгрөгөөр алдаад байгаа шалтгааныг илүү баримтад тулгуурлан бичих ёстой. Хэдэн сая доллар оптейк гэрээ бусад санхүүжилтэнд яваад байгаа вэ? Эсвэл Монгол банкинд орж ирэхгүй байгаа шалтгаан гээд эрэн сурвалжлах мэрэгжилтэнээс асуух гээд дутуу дутуу

Avatar

Зочин 2023-02-09 150.129.143.58

ЭНЭ ТОО ДОРЖ ДОЛГОРТ ЗҮСЭМ ТАЛХ АВЧИРАХ УУ. ЁСТОЙ КОММУНИСТ ТАРХИ УГААЛТ . ХАНШ УНАЛТ ҮНЭ НЭМЭГТЭЛТ ЗЭЭЛ ӨРӨӨС ӨР.

Avatar

зочин 2023-02-09 192.82.71.177

цагаан сар хар нулимс. Эрээний хог, элдэв мяраан юманд уулаа урж, усаа бузарлаж олсон хэдэн халтар ногооноо өгөөд дуусах юм. Эх төгсгөлгүй энэ олон цуврал баярыг цөөлье. Оросыг дагаж Март, ёолк гэж юм хийнэ. Жилдээ амардаг монгол үндэсний 4 баяр байхад л болно. Зун наадмаа хийнэ биз. Халлоуин, валентин энэ тэр чинь импортын шоколад, элдэв хогны борлуулалтыг ихэсгэх гэсэн суртал ухуулга. Цагаан сараар Эрээний х*******н барааны баяр.

Avatar

Зочин 2023-02-09 192.82.89.37

Хүмүүс дотныхонтойгоо амарч зугаалж дурсамж бүтээг. Чи хэдэн төгрөгөө ханш жнатал дараад өдөр шөнөгүй ажил ажил

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.132

Энэ худлаа шүү. Нүүрснийх нь үнийг урьдчилж аваад сонгуульд зарцуулж иргэдийн саналыг худалдаад авчихсан. Этт-н ногдош ашгаар ч бас сонгуулийн санал худалдаж авсан. Энэ бол зөвхөн өрийн гүйцэтгэлийн мэдээ. Энэ дагуу валют орж ирсэн гэдэг нь худлаа. Баримт нь долларын ханш өссөн байдал.

Avatar

Зочин 2023-02-09 202.179.15.114

ҮХСЭНИЙХ НЬ САЙХАН МЭДЭЭ БАЙХАВ ДЭЭ ӨВӨГ ДЭЭДСИЙН АРИУН ЦУСАА УРСГАН ТЭМЦЭЖ ҮЛДЭЭСЭН АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ТӨРД ШУРГАЛСАН СҮГИЙН БАТБОЛД, САНЖИЙН АРХИЧИН, х***а БАЯРЦОГТ, ХОРТ МОГОЙ БАДАМЖУНАЙ, ХҮЗҮҮГҮЙ ГОШГОРОО ТЭРГҮҮТЭЙ МАНАНГИЙН АВИЛГАЧДЫН МАФИЙНХАН ГАДААДЫН ЛУЙВАРЧДАД ХУДАЛДАЖ БАЙХАД…..

Avatar

Зочин 2023-02-09 202.55.188.43

валютын нөөц нэмэгдсэн л байна. ийм байхад яагаад ханш нь өдөр цагаар өсөөд Монгол төгрөг улам хөөрхий болоод байнаа

Avatar

Зочин 2023-02-09 202.179.15.114

МОНГОЛБАНКНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ ҮНДЭСНИЙ ВАЛЮТИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ ХАМГААЛАХ ДААНЧ МОНГОЛБАНКИНД МАНАНГИЙН АВИЛГАЧДЫН ОЛГОЙ ТОЛГОЙЛСОН ЗУЛБАДСАГНУУДААР ДҮҮРСЭН ГАЗАР БОЛЖЭЭ…

Avatar

Зочин 2023-02-09 192.82.67.243

тэднийг а**х уу? монголыг хоролж байхад зүгээр суумааргүй байна.

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.160

Сайхан мэдээ бна

Avatar

Зочин 2023-02-09 59.153.84.210

Saihan medee

Avatar

Зочин 2023-02-09 66.181.187.116

Yum hum butsaad hevendee orvol sain l bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж