Архангай аймгийн баг Өлгийн хүчтэнүүдийг яллаа

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн баг Өлгийн хүчтэнүүдийг яллаа

Архангай аймгийн баг Өлгийн хүчтэнүүдийг яллаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн хоёр дахь барилдаанд Архангай–Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 19:6-аар илт давуу ялав.

Архангай аймгийн багт улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн хурц арслан С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /3/ нийт 19 даваа авсан.

Харин Баян-Өлгий аймгийн багт улсын начин Н.Мустафа /1/ аймгийн хурц арслан У.Береке /0/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/ нийт зургаа давсан юм.

Ялсан баг шагналын таван сая төгрөгөө гардаж авлаа.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. Өнөөдөр 20:00 цагаас Завхан-Баянхонгор аймгууд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж