Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, "Улаанбаатар Импекс" ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, "Улаанбаатар Импекс" ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл

Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, "Улаанбаатар Импекс" ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл

Шийдвэрийн дугаар: 2023 оны 02 дугаар сарын 08 өдөр 167

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

2023.02.08 Шийдвэр-Тойм: №5

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт,  шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүх:

– шүүгдэгч “Улаанбаатар импекс” ХХК-ийг цагаатгаж, 

– шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг орон байраар хангасан гэмт хэргийг, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн. 

– шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхцэцэгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Баасанцогтоос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь: 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шийтгэх тогтоолоор тогтоосон:

1. Шүүгдэгч Б.Баасанцогтын иргэн Ю, Э, Д нарыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, мөн “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “У” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор шүүгч Д.Энхцэцэгийн хамаатны дүүгийн  данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж, шүүгч Д.Энхцэцэгт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

2. Шүүгдэгч Д.Энхцэцэгийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Баасанцогтоос 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

3. Шүүгдэгч Б.Мөнхбаярын Б.Баасанцогттой “Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ямагт зайлсхийнэ” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах ёс зүйг зөрчсөн буюу “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчил”-тэй нөхцөл байдал үүссэн байх үедээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогтын оролцсон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

 

 Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж