Вьетнам, Турк, Тайландын цагаан сарын аяллууд дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Вьетнам, Турк, Тайландын цагаан сарын аяллууд дүүрчээ

Вьетнам, Турк, Тайландын цагаан сарын аяллууд дүүрчээ

Хөл хорио нийтээр тавигдаж, хоёр жилийн дараах анхны өргөн дэлгэр цагаан сар болох гэж буй. Учир нь бүх нийтийн баярын хуваарийн дагуу энэ жил цагаан сараар 5-7 хоног амарна. Эдгээр өдрүүдэд хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө аялах сонирхол их байгаа бөгөөд аяллын компаниудын захиалга хэдийнэ дүүрчээ. Тиймээс аялал зохион байгуулагч аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүстэй холбогдож энэ жил хүмүүс ихэвчлэн хаашаа аялж байгааг тодрууллаа.

НЬЮ ЖУУЛЧИН ТУР: 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЦАГААН САРЫН АЯЛЛУУД ХААГДСАН

Тус компаниас өгсөн мэдээллээр “Аяллын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд зуны дэлгэр цагаас илүүтэй цагаан сарыг тохиолдуулан явах сонирхол өндөр болсон байна. Энэ жилийн хувьд баяр төдийгүй жирийн өдрүүдэд ч хүмүүс олноор Турк, Вьетнам руу явж байгаа.

Турк улсын аяллын хөтөлбөр нь зардал өндөр харагдаж байгаа ч үзэх газар ихтэй, очих, орох дэлгүүр, үйлчилгээний газар арвинтай. Тиймээс хүмүүс Вьетнам, Тайландын аяллаас илүү сонирхож, бүртгүүлж байна.

Тайланд, Вьетнам улсын аялал ч уг нь сонирхолтой. Гэхдээ цагаан сарын өдрүүдэд хийх аяллын хүн бүрдсэн. Цагаан сарын аяллын хуваарь хоёрдугаар сарын 17-24, 20-26-ны хооронд байгаа. Үнийн хувьд 4,7-5,3 сая төгрөг. Чөлөөт болон хөтөлбөртэй эсэхийг хүмүүс өөрсдөө сонгоно. Аяллын зардалд нислэгийн тийз, таван одтой зочид буудал, өглөөний цай, угтах үдэх унаа, хөтөч, аяллын даатгал, ПСР шинжилгээний төлбөр зэрэг багтдаг.

Маршрутын аялалд хамрагдах гэж байгаа хүмүүс аяллын нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардлыг өөрөөс гаргадаг учраас зардал өндөр тусдаг.

Туркийн аяллын зардалд шууд нислэгтэй найман өдөр долоон шөнийн хөтөлбөр багтсан. Бусад аяллаас хүн илүү хамрагдаж байгаа нь нэгдүгээрт аялах хоног олон. Хоёрдугаарт, хөтөлбөр баялаг. Covid-19-өөс болж хоёр жилийн хугацаанд зогссон аяллын салбар Туркийн хөтөлбөрөөр өнгөрсөн жилээс амь орж, сэргэсэн. Аяллуудын хувьд газар хөдлөлттэй холбоотой цуцлагдсан зүйл байхгүй” гэсэн юм.

ТЭНГЭР ТРЭЙВЭЛ: ТАЙЛАНД, ДУБАЙН АЯЛАЛ ЗАХИАЛГА ИХ БАЙДАГ

Энэ жилийн хувьд өнгөрсөн оныхтой адил Тайланд болон Дубайн аялал хамгийн эрэлттэй нь байна. "Тэнгэр трэйвэл" компанийн хувьд аяллын хөтөлбөрийг урьдчилсан маршрут гаргаж олон нийтэд сонголттой олгодог. Цагаан сарын өдрүүдийн аялал сонголт их бөгөөд эхнээсээ захиалга нь дүүрчээ. Энэ жилийн тухайд хүмүүс найз нөхөд гэхээс илүүтэй гэр бүлээрээ аялж байна.

Зардлын хувьд аяллын зээл зэрэг олон боломж гарсан учир хүмүүс үнэд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа.

Нислэгийн тийз, очоод байрлах буудал, үзэх харах газруудын үнээс гадна хоол унд бүгд багтсан учир хүмүүс ихэвчлэн аяллын компаниудад хандаж байгаа. Манай тухайд аялагчдадаа нэмэлт хоног болон даатгал олгож байгаагаараа онцлог.

СИБИРЬ ТРЕЙВЭЛ: ЖИНИНЬ-БЭЭЖИН-ЭРЭЭНИЙ АЯЛЛЫН ЭРЭЛТ ИХЭССЭН

Тус компанийн хувьд Хятадын хоёр хотын аяллын захиалга их байгаа аж. Аяллын хугацаа нь долоон шөнө, найман өдөр аяллын үнэ том хүн 1,590,000, хүүхэд 990 мянган төгрөг /2 – 9 нас/ байна. Аялалд гарах өдрүүдийн хувьд хоёрдугаар сарын 12, 19, 26-нд бөгөөд тус аяллаар ”Water World" амралтын цогцолбор, Цагаан хэрэмтэй танилцах юм.

Тодруулбал, Жининь хотын хамгийн том таван одтой цогцолборт байрлаж 33 төрлийн рашаан, саун бассейн болон кино театрт зочлох боломжтой.

Мөн дэлхийн гайхамшгийн нэгд тооцогддог 20 мянган км урт үргэлжлэх Цагаан хэрмийг үзэж сонирхох аж. Эдгээрээс гадна “Шувууны Үүр” цогцолбор буюу 2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнтэй танилцан дурсгалын зургаа татуулж, “Happy Valley” паркт цагийг зугаатайгаар өнгөрүүлэх боломжтой байна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨРТ БАГТСАН ЗҮЙЛС:

  • Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн галт тэрэгний билет
  • Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билет
  • Жининь таван одтой амралтын цогцолборт хоёр хонох
  • Бээжин хотод гурван хонох зочид буудал
  • Аяллын үзвэр үйлчилгээ
  • Аяллын тээврийн зардал (тохилог аяллын автобус)
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч багтах юм байна.

ДОТООДЫН АЯЛАЛ Ч ЗАХИАЛГА ИХ БАЙГАА ГЭВ

Аяллын компаниудын хувьд зөвхөн гадаад гэхээс илүүтэй дотоодын аяллыг ч зохион байгуулдаг. Мөн байгууллага, аж ахуй нэгж, найз нөхдөөрөө тусгайлан хөтөлбөр гаргаж, аялал захиалах боломжийг хүмүүст олгодог гэдэг утгаараа хувь хүмүүс, аяллын бүлгэмүүдийг хүмүүс олноор сонирхох болжээ. Тодруулбал, баярын өдрүүдэд гадаадын аялал гэхээс илүүтэй дотоодын аялалд хүн их хамрагддаг байна.

Тухайлбал, Хөвсгөлийн тайгын аялал, говийн аялалд хамрагдаж байгууллагаараа цасны баяр хийх, өөрсдийн зохиосон хөтөлбөрийн дагуу аялах сонирхол өндөр болж.

Байгууллага, найз нөхөд, гэр бүлийн хүний тооноос хамаарч баазуудаа сонгож, хөтөлбөрөө гаргадаг байна. Гэхдээ хувиараа аялал зохион байгуулдаг групп аялалд хамрагдах хүн цөөхөн байдаг аж.

Аяллын компаниудаас тодруулахад хүмүүс цагаан сарын бэлтгэл базаахаас гадна газар үзэх, аав, ээжийгээ газар үзүүлэх их сонирхолтой болсон. Тиймээс хүн олноор зорьж буй трэнд аялал бол яахын аргагүй Вьетнамын аялал болоод байна. Мэдээж байгууллага, хамт олноороо урьдчилж захиалга өгсөн тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байна. Гэвч хүмүүс тулгаж захиалга өгдөг гэсэн юм. Тиймээс хөнгөлөлт гэхээс илүү суудлын хүрэлцээ зэргээ л харгалзаж захиалга авч байгаа аж. Ямартай ч цагаан сарын Вьетнамын чартер нислэгтэй аяллууд эхнээсээ захиалга нь хаагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж