"Сурагчид хичээлээс 1-1.5 жилээр хоцорсон" | News.MN

"Сурагчид хичээлээс 1-1.5 жилээр хоцорсон"

"Сурагчид хичээлээс 1-1.5 жилээр хоцорсон"

"Сурагчид хичээлээс 1-1.5 жилээр хоцорсон"

Цар тахлын улмаас сурагчид танхимын боловсролоос цахим боловсрол руу шилжиж, хоёр жилийн хугацаанд хичээллэсэн. Нийслэлийн Боловсролын газраас цар тахлаас үүдэлтэй хичээл хоцрогдлыг нөхөхөөр төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа гэв. Энэ талаар Багшийн мэргэжилд  дээшлүүлэх институтийн бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны дарга Д.Даваасүрэнгийн тодруулгыг хүргэе.

Цар тахлаас болж сурагчид хичээл хоцрогдолд орсон.  Салбар яамнаас тодорхой арга хэмжээ авч байгаа ч багш нарын зүгээс хоцрогдолт арилахгүй байгааг хэлж байгаа шүү дээ?

-Өнгөрсөн 2020-2021 оны хичээлийн жилд орон нутгийн сургуулийн сурагчид нийт сургалтын 62 хувь, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 68 хувь нь зайнаас суралцсан. Танхимын хичээл хаагдсанаар сурагчид 1-1.5 жилээр хоцорсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас болж хичээл сургалтыг цахим болон теле хэлбэрт шилжүүлж, танхимын хичээлийг удаан хугацаагаар завсарлуулсан нь нөлөөлсөн.

Тиймээс анги болон судлагдахуун тус бүрээр хоцрогдлыг тогтоосон байгаа.

Боловсролын сайдын 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөө нь 2021-2023 он буюу гурван жилийн хугацаанд сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, сэтгэл зүйн хэвийн байдлыг хангах, тулгарсан бусад асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл юм.

-Дээрх хөтөлбөрөөс гадна хичээл хоцрогдлыг арилгах өөр, шинэлэг төлөвлөгөө бий юу?

-Энэ жилийн хувьд “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, суралцагчдын сурлагын амжилт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.

Тиймээс сургууль бүрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэрэгжилт зохицуулалтын багууд ажиллаж байгаа.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд суралцагчдын сэтгэл ханамж нэмэгдэж, сургалтын чанар болоод багшийн хөгжил, боловсролын байгууллагын удирдлагын манлайлал сайжрах байх.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-02-09 66.181.161.165

Сурах нь чухал гэдгийг ойлгодоггүй завсардагч үеийнхэн эцэг эх болсон тийм үед цар тахал тохиосон нь бүр чиг сурагчдын сурах хандлагад тун муугаар нөлөөлөөд байна Айл бүрээс шахуу нэг хүн хавдар өвчнөөр өвчилсөн энэ үед эцэг эхчүүдийн айдас хүйдэс маш их байгаагаас эрүүл л байвал бусад нь яах вэ гэх хандлага газар авсан байдалтай Хүүхэд алга болсон ,хүний эрхтний наймаа гэх мэтийн айдас хүйдэс кейс нийгмээр нэг болсон энэ мөн багш нарыг байнга буруугаар ойлгуулах кейс их байгаа бас нөлөөтэй

Avatar

zochin 2023-02-09 66.181.161.165

Хэчнээн сайн заахад ойлгож байгаа мэт боловч ангиас гараад л мартчихдаг учраас шалгалтад санаж хэрэгжүүлэхдээ тун тааруу Хамгийн сайн сурагч одоогоор 70 гаруй хувь тааруу сурагч 20-30 Энэ түвшний сурагч одоохондоо олон БАГШ НАР НЭЛЭЭН САЙН АЖИЛЛАВЧ СУРАГЧИД ГАЙХАЖ ЭРГЭЛЗСЭН СОНССОН БАЙДАЛТАЙ Өвчин эмгэг цар тахлаас айж балмагдсан эцэг эхчүүд нь ч шокноос гарахгүй бүгдэд багшийг буруутгаж орилж загнахаас цаашгүй Цар тахлаас улбаалаад эрүүл л байвал гэхээс өөр бодолгүй

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.219

Хэдий хугацаанд хичээл ороогүй вэ гэдгээрээ сурах бичгээ доошлуулж судлах л юм байж дээ Цахим энэ тэрээр сурна гэдэг нь тун ухаалаг чадварлаг онц сурдаг сурагчийн л чадвар юм байна Бусад нь бол цахимаар сурч огт чаддаггүй юм байна

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.219

Яг тухайн үедээ хоцрогдлыг тодорхой болгох бараг л боломжгүй байдаг юм байна Одоо бол уншигдаж байна аа Мат сурах бичгээ нээж ч хараагүй юм байна гэх мэт

Avatar

Зочин 2023-02-09 66.181.161.219

тм шд Тэгээд одоо гэх вэ Сурах бичгээ нэг ангиар доошлуулж судлах нь зөв байж дээ Нөхөж дийлддэггүй л юм байна Одоо тэгээд энэ байгаагаараа л явахаас нөхөж байна гээд нэлээн юм болсон юм чинь Яг ямар сэдвээр яаж хоцорсон бэ гэдэг нь одоо хүүхэд хүүхдээрээ тодоос тод л болж байна Улам бүр тод харагдаж ойлгогдож мэдрэгдэж байна

Avatar

Зочин 2023-02-09 139.5.216.213

боловсролын дэд сайд Ганбаяр түрүүлж яваа гэж мэдэгдээд байсан ш дээ кккк

Avatar

Zochin 2023-02-09 66.181.161.67

Sain bagsh bga,zaltai hichel oromddog bagshigaal bugd sain ged davrulchihsn,zarim huviin surguliin huhed sain surj bhd zarimni useg ugteigel bga shtei shtei

Avatar

Zocgin 2023-02-09 66.181.161.67

Hotsrogdolgui yum bishu,hichelder uimulj,suugj ,zarim bagshnarni utasaa oroldoj bhig bodohod.hotsrogdoltoi bol uimulj oriloldohui yas suuj hichellene bizde,uimulj orildoj shuugaad omno jiliin hichelee davtaj bn gej tsag ureed, ene jil uzeh hichelee odo irj bn shtei.uimulsen chimee,neg hichelee olon dahin uzeher huhded tovogtei,gereer zaana geher odo shine hichel ehlene gene,zz

Avatar

Зочин 2023-02-09 202.126.89.51

Demii hicheel ih baina.Daalgavar ih baina.12 jil bish 10 jil baigad hangalttai.

Avatar

Зочин 2023-02-09 202.126.90.110

тийм байхад яг бүрэн агуулгаар шалгалт аваад л багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг тооцоод бгаа ш дээ.

Avatar

zochin 2023-02-09 66.181.178.81

Suragchidiin hicheel hotsrodol bol bagshiin uil ajillagaatai shuud holbootoi. Bagsh nar arga zuigee oorchilood zaahad bolno doo. Bolovsroliin salbariin ajil suraltsagchidasaa urvuu hamaaraltai yavdag, suragchudiinhaa heregtseeg todorhoilj chaddaggui. Surah bichig ni aguulgiin shaadlaga hangadaggui,

Avatar

иргэн 2023-02-09 202.126.88.148

улсаас баахан мөнгө гаргуулаад цахим хичээл хийсэн биз дээ. юу солиороод байгаа юм. бас дахиад мөнгө идмээр байна уу

Avatar

Зочин 2023-02-09 202.9.46.85

corona-r daliimduulaad, corona ruu buruugaa chihchih yumaa, hezeeneesee surgaltiin chanar, bolovsroliin chanar hangaltgui baisan shd, bagsh surguuli ni suragchaa daramtaldga, stressduuldeg baihad hezee ch uurchlult garahgui, huuhdd eeltei, suragchid stressgui baij chadah surguulitai bolson ued uurchlult garna, ternees bish haanas ch hamaagui hamgiin sain hutulbur oruulaad ch nemergui, setgel zuin huchirhiillee zogsoo baghs naraa, hariltsah chadvaraa daijruul, chadahgui bol chadah hund ni ajlaa u

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж