Ардын дуу эгшиглэсэн энэ өргөө бол "Түмэн-Эх" чуулгын байр. Үүдээр нь ормогц үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол гэрийг санагдуулам орчин угтана. Эртний хаадын өргөө ч юм шиг сэтгэгдлийг төрүүлэх аж.
Үндэсний соёл урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулдаг тус чуулгын байрыг нураана гэх яриа олон нийтийн сүлжээнд хэдийнэ цацагдсан. Бас нэгэн соёл урлагийн газар хаалгаа барьж, устах нь гэх болгоомжлол урлагийнхны дунд байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа "Түмэн-Эх" чуулгын байрны асуудлыг хөндлөө.
Хүрэн өнгийн хоёр давхар барилга түүх соёлын дурсгал биш. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа чуулга гэсэн данстай. Өөрөөр хэлбэл, хувийн өмч гэсэн үг.
Тэглээ гээд энэ чуулгын байрны асуудлыг тоолгүй орхиж боломгүй. Анх 1989 онд Соёл амралтын хүрээлэнгийн дэргэд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсны санаачлага зүтгэлээр судалгааны үндсэн дээр тус чуулгын үндэс суурийг нь тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш өдийг хүртэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж, одоо 40 орчим уран бүтээлчид ажиллаж байна.
Биднийг очиход чуулгын уран бүтээлчид сар шинийн нэвтрүүлгийн зураг авалт хийж, бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байв. Чуулгын уран бүтээлчид нэг жилд 25-30 мянган гадаадын жуулчинд үндэсний соёл урлагаа сурталчилж, өдөрт хамгийн багадаа хоёр удаа тоглолт хийдэг аж.
“ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ШИНЭ БАЙР БАРИХ ТАЛААР ЯРЬСАН”
Уртын дуучин Ч.Бямбахорол “Уран бүтээлчид өөрсдийн сонссон мэдээллийнхээ хүрээнд чуулгын байрны асуудлыг олон нийтийн сүлжээнд хөндсөн. Урлагийн мастеруудын үүсгэн байгуулсан энэ чуулга 1989 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Чуулгын байрыг барьсан газар улсын мэдэлд очсон гэх мэдээллийг авсан. Тиймээс чуулгын байрыг нурааж, нийслэлээс ногоон байгууламж барих асуудлыг ярьж байгаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа чуулга учраас дахин шинэ байр барих талаар ярьж байна.
Манай чуулга нь өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан, 30 гаруй жилийн түүхтэй. Ойрын тайзнаа уран бүтээлчид ямар ч микрофон хэрэглэхгүйгээр дуулж, бүжиглэдэг. Бүжигчин бүжиглэхэд дээлийнх нь хормой нь үзэгчид хүрч, мэдрэгдэж байдгаараа онцлог. Мөн Монголыг зорин ирж буй гадаадын жуулчдын дийлэнх хувьд үндэсний соёл урлагаа сурталчилж ирсэн” гэв.
"ҮНДЭСНИЙ ХЭЛБЭРИЙГ АГУУЛСАН ЦОР ГАНЦ ЧУУЛГА БОЛ “ТҮМЭН ЭХ” ЧУУЛГА"
Чуулгын шанз хөгжимчин Ц.Чулуунцэцэг “Би энэ чуулгад 1992 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Чуулгадаа бараг 30-аад жил болж, ахмад уран бүтээлчийн тоонд орлоо. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсчихөөд Завхан аймагт гурван жил шанз хөгжмийн багшаар ажилласан. Залуу байсан болоод ч тэр үү хөдөөд биш гадаад руу явж тоглолт хийдэг чуулга “Түмэн-Эх” гэдгийг олж мэдсэн. Тэгээд чуулгадаа ажилд орохоор хөгжмийн нэрт онолч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа багш маань шалгаж авч байлаа. Би үнэхээр энэ чуулгадаа хайртай. Мөн дээрээс нь энэ чуулгаас маш олон залуус үндэсний өв соёлоо тээж явдаг. Тэр утгаараа урлаг соёлын маш олон гавьяатнуудыг төрөн гаргалаа. Тодруулбал, ардын дууны мастер Ц.Үенч, Ц.Чулуунцэцэг тэргүүтэй Б.Мөнхбаатар, Г.Бямбажаргал, Ч.Бямбахорол, Б.Буянжаргал зэрэг уран бүтээлчид төрөн гарч байна.
Урлагийн алтан үе болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, С.Цоодол агсан хүүхдийн паркийн хашаанд үндэсний язгуур урлагийн өв соёлыг тээсэн чуулгыг байгуулахаар гэр хэлбэртэй барьж байгуулсан юм билээ. Тухайн үед хүүхдийн паркийн газар улсын өмч байсан. Одоо тэрнээс хойш газар нь хэний өмч болсныг сайн мэдэхгүй юм. Дарга нар маань яг ийм чуулгын шинэ байр барина гэж зураг төсөл үзүүлж байсан. Одоогоор тэр ажил нь тодорхой болоогүй байна.
Манай чуулгын тайз уран бүтээлчдийн тоглолтыг ойрын зайнаас мэдэрч үзэх боломжтой. Уран бүтээлчид маань уртын дуу, хөөмий, уран нугараа гэх мэт ардын өв соёлын бүхий л төрлийг натур байдлаар үзэгчдэд хүргэж, тоглолт хийдэг.
Чуулга маань нэгхэн жилийн дараа 35 жилийн ойтойгоо золгох гэж байна. Үндэсний хэлбэрийг агуулсан цор ганц чуулга бол “Түмэн эх” чуулга гэж хэлнэ.


















Бид шинэ байр барина гэдэгт итгэлтэй байна. Баригдах ч ёстой. Чуулгад нийт 40-өөд уран бүтээлч ажиллаж байна. Хэрвээ энэ чуулгын барилгыг үнэхээр нураавал энэ хүмүүсийн ажил, амьдрал яах вэ. Чуулгын барилгыг нураана гэдэгт итгэхгүй байна. Монголд соёл урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын консерватори, Соёл урлагийн их сургууль гэсэн хоёр сургууль байна. Тэндээс төгсч буй залуу хойч үеийнхний ажлын байр улам хорогдож, устаж байна. Улсын ардын дуу бүжгийн чуулгад анх 12 шанз хөгжимчинтэй байсан бол одоо найм болсон. Зөвхөн шанз хөгжимчид гэхэд багасч, ажиллах хөгжимчингүй болоод байна" хэмээн ярилаа.
Ж.БАДРАА, УГЗ С.ЦООДОЛ АГСНЫ САНААЧЛАГААР ЧУУЛГЫН ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬЖЭЭ
Соёл амралтын хүрээлэнгийн дэргэд 1989 онд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсаны санаачлага зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьжээ.
Уламжлалт Өв Соёлын ”Түмэн Эх” чуулга нь эртний Монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа дуу чимээний элдэв техник, өсгөгч зэргийг ашиглалгүй анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг, эрхэм заншлаар үзэгч, зочид, гийчидтэйгээ нүүр тулан уулзаж, өргөн барьдаг онцлогтой.
Монголчуудын бүжиг наадам, хөөмэй, магтаал, уран нугаралт, цам болон бөөгийн бүжгийн гайхамшиг зэрэг олон төрлийн бүтээлээр урын сангаа судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр баяжуулан, харилцаа дууны хэлбэр төрлөөр сэргээн бүтээж үндэсний өвөрмөц урлагаа олон улсын хэмжээнд танилцуулдаг.
Тус чуулга нь 1989 оноос эхлэн өнөөг хүртэл Франц, ХБНГУ, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Голланд, Белги, Испани, Их Британи, БНХАУ, Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Сингапур, Кувейт, Австри, Канад, АНУ зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчлан тогложээ.




















Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Амгалан.Б 2023-02-09 64.119.18.254
Соёл амралтын хүрээлэнд газар дутсан биш. Нураах шаардлагагүй, харин хажууд нь автомашины том зогсоол бүхий театрын хэмжээний том барилгыг (Архитектурын онцгой шийдэл бүхий, үндэсний хэв шинжээ агуулсан зураг зуруулах уралдаан зарлах) барьж байгуулбал зүгээр бишүү. Хуучин байшин нь музей болно биз. Тоглолтыг нь зөвхөн гадаадынхан ч үздэг мөн дотоодын иргэд нь хүүхдүүдтэйгээ очиж үздэг соёл амралтын төв болгомоор юм. Цаашилбал, гадаадын язгуур урлагийн тоглолт зохион байгуулдаг төв ч болж болно
ДБаярсайхан 2023-02-09 202.9.47.44
Соёл,өв уламжлал 2оо хольж хутгаж,бужигнуулдгаа больё,шинэлэг зөв юмыг дэмжиж хийгээе! гэж зөвлөе Гадуур явахаар" газар хөдөлсөн" гэмээр эвгүй юмнаас эхэлж өөрчлөе жишээ нь "урт цагаан" гэж аль эрт буулгасан байшингаа өөрчлөх болоогүй юу!гэж асууя. УИХ-н гишүүд ,ажлаа зөв хийцгээе хоорондоо маргадгаа больж ард түмний төлөө юмаа хийцгээ Нэр төр хөөцөлдөж, уралдаж худлаа ярьж маргадгаа болимоор юмаа!? би л лав залхлаа..
Ганбаа ах 2023-02-09 202.126.90.62
Түүхийг түүхээр нь байлга л даа ацнуудаа
Ганбаа ах 2023-02-09 202.126.90.62
Энэ ацнууд буулгах нураахаас өөр хийх ажилгүй байх даа
хүннү 2023-02-09 103.161.242.94
Энэ байшин тухайн үедээ болоод байсан байх. Одоо бол гологдож байна. Нураах ёстой. Үүнийг нураахаасаа өмнө Түмэн эх чуулгад орчин үеийн архитектурыг үндэсний хэв маягтай хослуулсан сайхан барилга бариад өгчих. Түмэн эх чуулга ч гэсэн зөвхөн гадаадынханд биш монголчууддаа тогололт хийх хэрэгтэй. Хүрээгээ тэл, төрөл жанраа олшруул. 40-д уран бүтээлч бага байна. Орон тоогоо нэм. Учиртай 3 толгойг англи хэл дээр тоголож болно биз дээ.
Зочин 2023-02-09 59.153.115.248
Түмэн эх чуулгын тоглолт өдрийн цагаар хийгддэг нь их таалагддаг, хүртээмжтэй санагддаг. Ер нь урлагийн байгууллагууд 7 хоногтоо 1-2хон өдөр тоглолт хийхдээ орой хийдэг нь, нэн ялангуяа өвлийн улиралд орой харанхуй хүйтэн болсон байхад тоглолтын цагийг тогтоодог нь учир дутагдалтай санагддаг.
Зочин 2023-02-09 176.54.206.241
Зүгээр байгаа юмыг нураах гэдэг гаргуундаа гарсан их мөнгө хөрөнгөтэйн шинж үү, эсвэл зүгээр л тэнэг үрэлгэн адгуусны шинж үү? Хүрээлэн дотор өөр бүтээн байгуулалтаа хийгээд хүүхэд, залуусын орон болгоход чуулга, чуулгын байр нэмэр болно уугэхээс нэрмээс болохгүй л баймаар даа….
зочин 2023-02-09 203.217.139.240
Нураахгүй ашиглаад явах юмсан. Бид гадны ганц нэг хүнийг энд л авчирч үзүүлдэг шүү дээ.
ХҮҮХДИЙН ДАРК 2023-02-09 202.179.26.102
ХЭРВЭЭ….. ТҮМЭН ЭХ ЧУУЛГЫГ БУУЛГАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙГАА БОЛ… НАРАНХҮҮГИЙН ОФИС, СӨҮЛ РЕСТОРАН. /ХУУЧНААР ТУЯА/ БУУЛГАНА. ЭНЭ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ
Зочин 2023-02-09 139.5.218.106
zs daa nogoon baiguulamj l bvl zugeer…baishing n nuraa neg muu shawar l bn dag…harin ene chuulgiig uur goy bairtai bolgo.teged undesni hev maygd n taaruulj ger maygaar taiz iig hiij ug.bairshiliig n nuraasan humuus n olj barij ugnu biz.
Зочин 2023-02-09 192.82.75.18
Барьчихаад дараа нь нураадаг л даа.
bii 2023-02-09 45.117.35.38
taiz n ih goe shd.oiroos uzdeg bolohoor amid natur baidag.nuraahgui gedegt naidaj bn.gadnihan toglolt uzeed ih setgel hangaluun bdg ym bnle
Зочин 2023-02-09 124.158.107.98
Өнгөрсөн жил гадаадын 10 гаруй жуулчдыг дагуулж хөтөж хийж явахдаа Түмэн эх чуулгын тоглолтыг үзүүлсэн. Дотор нь ганц ч монгол хүн байхгүй дандаа жуулчид миний дагуулж явсан жуулчид ямар их баярлаж хөөрсөн гээч! Wow Mongolia гээд л… Энэ байхгүй бол харамсалтай. Монголчууд хэзээ сайжруулж чаддагүй. Хэн нэгэн улс төрч, шударга бус замаар үрэн таран хийгдэж дуусдаг. Харамсалтай
d 2023-02-09 66.181.160.109
энийг хураасан ч яалаа байсан ч яалаа.Амьтанд гай болоогүй л байлтай
Зочин 2023-02-09 202.126.90.62
ганц бүтээн байгуулалт хийхгүй мөртөө нураагаад байх юм бас нэг барилга барьж мөнгө угааж хулгай хийх гэж бгаа биз
Зочин 2023-02-09 203.23.199.179
нураах нь зөв
Зочин 2023-02-09 59.153.112.207
ЭНЭ ЭРГҮҮ НУРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АВИЛГА АВСАН БОЛОЛТОЙ
Zochin 2023-02-09 165.225.96.84
Зүгээр байгаа барилгыг нурааж яах гэж байгаа юм болдоо. Тийм мөнгө нь ихдээд байгаа юм бол цахилгаан станцаа баримаар юм.
болдоо 2023-02-09 66.181.179.11
Нураах болжээ хөөрхий …..
Зочин 2023-02-09 192.82.86.121
зөв
ЗОЧИН 2023-02-09 59.153.112.207
ТҮМЭН ЭХ ЧУУЛГЫНХАН ӨӨРСНӨӨ ДУРТАЙ БАЙГАА ЮМ БИШҮҮ. ТҮҮНЭЭС СОЁЛ УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУДАГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ӨӨРЧ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ЁСГҮЙ. НИЙСЛЭЛИЙН ТОЛГОЙГҮЙ ДАРГА НАРЫН АВИЛГЫН ХЭРЭГ ЯВАГДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
Зочин 2023-02-09 59.153.112.207
х**. ЭНЭ ӨМХИЙ ҮНЭРТСЭН НИЙСЛЭЛД ЖИЛД ХОЁРХОН САР УРГАДАГ ӨВС ХЭРЭГГҮЙ.
ЗОЧИН 2023-02-09 202.126.90.149
МАНАЙ УЛС НЭГ ИЙМ УРЛАГ ӨВ УЛАМЖЛАЛ ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ХАМАГ ЮМАА ХАЙР НАЙРГҮЙ УСТГАХ ЮМ АА? ҮНЭН ТЭНЭГ ШИЙДВЭР БАЙНА
Зочин 2023-02-09 64.119.17.67
Нураасан нь дээрээ, Хотын төв хэсэгт том ногоон байгууламж хэрэгтэй. Чуулгын жүжигчдийг бусад театр, чуулгууд руу шилжүүлэхгүй юу. хэн нэгэн сэмхэн эзэмшчихсэн яваа юм биш биз дээ
Зочин 2023-02-09 202.72.245.209
Гуц
Зочин 2023-02-09 103.161.242.94
Үндэсний урлаг соёлоо мэдэж х**.
зочин 2023-02-09 192.82.71.151
хувийн өмч гэж бичиж хэдэн оноос хэний өмч гэсэн бүртгэлтэй болсон хэн эмхшдэг талаар мэдээлэл байна уу
Зочин 2023-02-09 124.158.112.2
Түмэн эх чуулгыг нураахыг эсэргүүцэж байна, түүхэн барилга байгууламж, бүтээн байгуулалт хийхгүй дандаа эх орноо нурааж байх болиочээ
Зочин 2023-02-09 202.126.90.110
шинэ барилгатай болгох хэрэгтэй. одоо мэргэжлийн чуулга тийм сумын төвийн клубээс дор юманд байж боломгүй.
Зочин 2023-02-09 202.126.90.74
ГАНДАНГИЙН АЙЛУУДАА АЛБАДАН НҮҮЛГЭЭД ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ОРОНД НЬ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-2 БАЙГУУЛЪЯАА 👌
Зочин 2023-02-09 203.23.199.179
Маш зөв санаачлага байна. Байшин барина гэхийн оронд зүгээр цэцэрлэгт хүрээлэн болгох нь дээр
zochin 2023-02-09 203.23.199.221
mash zeb srot bildarjuulaltriin talbai nogoon baiguulamj barix . ard tumnii eruul mended xeregtei zuil xiizgee mongolchuudaa
Zochin 2023-02-09 202.21.111.170
Хэзээ дээ, Урлагийнхан тийм сүрхий, үүх түүхээ хамгаалдаг болчихвоо. Наад барилга чинь урлагийн тоглолтын зориулалт барилга биш. Түүх, өв соёлтой ямар ч холбоогүй. Хуучинчирсан, өнгө үзэмжгүй, цаг үеээ өнгөөрсөн, ашиглалтын багтаамж, үр дүн муутай, насжилтгүй барилгаа , өөр шинэ сайхан барилгаар солье гэж санал гаргаж гүйгээч ээ. Тэгвэл та нарт ашигтай, бас уран бүтээл туурвихад чинь дэмтэй.
Зочин 2023-02-09 202.126.89.109
энэ талбай дээр орон сууц баригдана гэсэн шүү
Иргэн 2023-02-09 202.21.103.226
Урлаг соёлын газруудаа засаж сайжруулаад явдаг байхад манайд эсэргээрээ нураагаад явдаг. Юу ч гэхэвдээ. Ногоон байгууламж барих нэрийдлээр нэг шуналт нь байшин барих байхдаа. Олон жил авилгачдын шүлсийг гоожуулсан газар.
Зочин 2023-02-09 202.126.89.109
энэ суурин дээр Баясгалан Наранхүү 2 орон сууц барина гээд яригдсан. зураг төсөл нь бэлэн гэсэн
Hg 2023-02-09 66.181.183.242
Ovs nogoog haana ch urguulj bolno tuuh soeliin zuliig ustgaj bhgui de
Иргэн 2023-02-09 150.129.141.239
Цирк, хүүхдийн парк, олон жишээ байна даа. Толгой ухаан 2 хамуурсан шийдвэр гаргагч нар Монголоор дүүрчээ. Циркийг юу гэж амлалт өгч хувьчилсан билээ. Мөнгөнөөс өөр зүйл бодох тэнхээгүй болжээ. Хотын дарга зөв шийдвэр гаргана гэж залбирах л үлдлээ! Монголыг дэлхийд таниулж, жуулчидын анхааралд байдаг цөөхөн хэдэн үзүүлбэрүүдийн нэг.