Төсвийн алдагдлыг бууруулахад дахин 30 сая ам.доллар зориулна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг бууруулахад дахин 30 сая ам.доллар зориулна

Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван гарахад зориулж, Монгол Улсад Дэлхийн банкнаас 40 сая ам.доллар тусламж болгон өгсөн. Үүнийг улсын төсвийн алдагдлыг бууруулахад зориулсан байх ёстой. Олон улсын байгууллагуудаас Өнгөрсөн 2009 онд Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гарахад нь туслахаар 225 сая ам.доллар олгохоор болсон. Үүнд Дэлхийн банкнаас гадна Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Япон, АНУ, Австри, Энэтхэгийн Засгийн газар нэмэр хандив өргөсөн гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед хэлж байна. Харин энэ онд төсвийн алдагдлыг бууруулахад зориулж дахин 30 сая ам.долларыг өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж