Украины арми өчигдөр /2023.02.07/ 910 орос цэргийн аминд хүрч, 15 хуягт машин, найман танк, нэг нисэх онгоц, нэг нисдэг тэргийг устгажээ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний жанжин штаб цахим сүлжээндээ мэдээлэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын арми хүн хүч, зэвсэг техникийн хэр их алдагдал хүлээснийг мөн мэдээллээ.
Үүнийг тоймловол: ОХУ-ын арми ойролцоогоор 135010 цэрэг, 3261 танк, 6473 хуягт машин, 2240 артиллерийн систем, 461 олон хөөргөх пуужингийн систем, 229 агаарын довтолгооноос хамгаалах систем, 296 нисэх онгоц, 286 нисдэг тэрэг, 1964 тактикийн нисгэгчгүй нисэх онгоц, 796 далавчит пуужин, 18 усан онгоц, 5117 машин, 214 тусгай машинаа алджээ. Уг мэдээлэл бүрэн баталгаатай гэж “Ukrayinska pravda” хуудас бичсэн байна.
Энэ дайн Оросын хувьд жинхэнэ сүйрэл болон хувирч байна гэж АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны генерал Марк Милли хэлсэн. Сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 1000 орос цэрэг амь үрэгдсэн нь дайн эхэлснээс хойш хамгийн олон цэрэг нас барсан тохиолдол аж.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA