Түүхт Хангарьд клуб дээд лигт тоглох боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Түүхт Хангарьд клуб дээд лигт тоглох боломжгүй болжээ

Түүхт Хангарьд клуб дээд лигт тоглох боломжгүй болжээ

Монголын хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг Хангарьд клуб ирэх улирал дээд лигт тоглох боломжгүй болсноо мэдэгдлээ. 29 жилийн түүхтэй тус клуб дээд лигийн аваргаар дөрвөн удаа, холбооны цомын эздээр найман удаа тодорч байсан өнө удаан түүхтэй баг.

Хангарьд клубын мэдэгдэлд “Эрхэм эрдэнэтчүүддээ, нийт хангарьдчууддаа, фанатууддаа энэ таагүй мэдээг дуулгаж байгаадаа туйлын их харамсалтай байна. Монголын дээд лигийн дөрвөн удаагийн аварга, холбооны цомын найман удаагийн аварга, багийн спортын түүхэнд анхны МҮОХ-ны “Бөртэ Чоно” дээд шагналын эзэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Хангарьд клубын Хангарьд хөлбөмбөгийн баг 29 дахь дээд лигийн тэмцээнээ энэ хүргээд төгсгөж байна.

Бид бүхнийг дэмждэг нийт эрдэнэтчүүддээ, 29 жил хамт байсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Бид бүхэн энэхүү хугацаанд бүхэл бүтэн хотыг төлөөлдөг байснаас бус, хувь хүний эрх ашгийг хэзээ ч урьтал болгож байгаагүй билээ. Хөлбөмбөг мандтугай” гэжээ.

Өнгөрсөн онд Атлетик 220 клуб санхүүгийн шалтгаанаар дээд лигт тоглох боломжгүй болсноо мэдэгдсэн. 2016 онд байгуулагдсан тус клуб дээд лигт хоёр удаа, лигийн цомд нэг удаа тус тус түрүүлж, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC CUP” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж