Төвөд хүүхдүүд төрөлх хэл, соёлоо алдаж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Төвөд хүүхдүүд төрөлх хэл, соёлоо алдаж байна

Төвөд хүүхдүүд төрөлх хэл, соёлоо алдаж байна

Хятад улс нэг сая орчим төвөд хүүхдийг дотуур байртай сургуульд оруулсан гэж НҮБ тайлагнав. Энэ нь хүүхдүүдийг өөрсдийн соёл, шашин шүтлэг, хэлэнд албадан уусгаж буй явдал гэж НҮБ-ын шинжээчид хэллээ. Төвөд хүүхдүүдэд зориулсан дотуур байртай сургуулийн тогтолцоо нь олон улсын хүний эрхийн стандартыг зөрчсөн гэж тэд үзэж байна. Энэ бодлого нь ялгаварлан гадуурхахыг хориглох, боловсрол эзэмших, хэл, соёл, шашин шүтэх зэрэг эрхийг зөрчиж байгаа юм.

Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг зөвхөн мандарин, хятад хэлээр сургадаг сургуульд оруулдаг. Улсын сургуулиудад үндэстний цөөнхийн хэл, түүх, соёлын талаар бараг заадаггүй. Тиймээс төвөд хүүхдүүд төрөлх хэлээ алдаж, эмээ өвөө, ээж аавтайгаа төвөдөөр харьцаж чадахгүй байсаар мөн чанараа алдахад хүрч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Дотуур байранд суралцдаг хүүхдүүдийн тоо улсын хэмжээнд 20 гаруй хувийг эзэлдэг. Ялангуяа төвөд хүүхдүүдийн дийлэнх нь дотуур байртай сургуульд суралцдагийг НҮБ-ын шинжээч хэлжээ. Төвөдүүд олноор суурьшсан хөдөөгийн сургуулиудыг хааж, хот суурин, хошууны түвшний сургуулиудаар сольсон нь дотуур байрны тоог нэмэгдүүлэхэд хүрсэн. Ийм сургуулиуд Төвөдийн өөртөө засах оронд ч, түүнээс гадна ч нэмэгдсээр байгаа аж.

Хятад улсад 2021 онд үндэстний асуудлаарх бага хурал болсон. Энэ хурлаар Хятадын үндэсний ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавихыг үндэстний бүлгүүдэд уриалжээ. Тус уриалгаар Хятад улс нэг үндэстний онцлогт суурилсан орчин үеийн хүчирхэг социалист улс байгуулах санаатай байгаагаа нотолсон юм. Тиймээс уг уриалгын хүрээнд төвөд хэл, соёлыг сурталчлах аливаа санаачлагыг дарж байж болзошгүй аж.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж